Opens in a new tab
Нэвтрэх
  • Цээжний өвдөлт (Chest pain)

    Кардиологи, Үндсэн хам шинжүүд

    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Цээжний өвдөлт буюу цээжээр өвдөх хам шинж нь эмнэлгийн практикт өдөр тутам элбэг тохиолдох шинж тэмдэг бөгөөд миокардийн шигдээс, уушгины эмболи, аортын диссекци, зэрэг олон ноцтой өвчний үндсэн шинж тэмдэг байж болно. Тиймээс энэ шинж тэмдгийг үргэлж нухацтай авч, аль болох хурдан шалтгааныг тодруулах хэрэгтэй!

    Цээжний өвдөлтийн шалтгааныг тодруулахад өвчтний амин үзүүлэлт, бодит үзлэгээс гадна ЭКГ, лабораторийн шинжилгээ (ялангуяа “зүрхний энзимүүд”), дүрс оношилгооны аргууд (ялангуяа CT) чухал үүрэг гүйцэтгэдэг. Юун түрүүнд амь насанд аюултай цочмог өвчний оношийг (ялангуяа , уушигны өвчин) тодруулж, хэрвээ үгүйсгэгдвэл өөр бусад шалтгааныг (хоол боловсруулах замын, яс булчингийн тогтолцооны болон сэтгэцийн эмгэгийн гэх мэт) нэмэлт оношилгооны (хэвлийн эхо, нэмэлт дүрс оношилгооны аргууд, үйл ажиллагааны сорилууд, сэтгэцийн асуумжууд г.м.) тусламжтайгаар тодруулах шаардлагатай.

    Цээжний өвдөлт буюу цээжээр өвдөх хам шинж

    • Тодорхойлолт: Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
      • Энэхүү шинж тэмдэг нь амь насанд аюултай өвчнүүдийн үндсэн шинж тэмдэг (cardinal symptom, cardinal sign) болох учир эмнэлзүйд онцгой ач холбогдолтой.
        • Жишээлбэл болон титмийн хурц хам шинжийн үед хэлбэрээр, уушгины тромб-эмболи, , улаан хоолойн урагдал, аортын судасны диссекци, , , хэвлийн хөндийн яаралтай тусламж шаардлагатай эмгэгүүд г.м.

    Практикт өвчтний цээжээр өвдөж байна хэмээн эмч сонсвол хамгийн түрүүнд яаралтай амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн байна уу гэсэн асуулт тавигдана!

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эх сурвалж