Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)

    Кардиологи, Цус бүлэгнэлтэд нөлөөлөх эмүүд

    Сүүлийн шинэчлэл: 2023/11/28
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.

    Уудаг шууд үйлдэлтэй антикоагулянтуудыг хавхалгын бус тосгуурын жирвэгнээтэй эмчлүүлэгчдэд тромбоэмболийг эмчлэх болон цаашид үүсэж болзошгүй харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эхний шатны эмчилгээнд зөвлөдөг бол витамин К антагонистуудыг (ВКА) хиймэл хавхалгатай мөн хавхалгын гаралтай тосгуурын жирвэгнээтэй эмчлүүлэгчдэд ижил зорилгоор хэрэглэнэ.

    ВКА бүлгийн эмүүд нь витамин К хамааралт бүлэгнэлтийн хүчин зүйлсийг дарангуйлж үйлдлийн идэвх үзүүлдэг бөгөөд эмчилгээний зорилтот түвшинд хүрэхийн тулд хамгийн багадаа 4-5 хоног хэрэглэх шаардлагатай байдаг бол уудаг шууд үйлдэлтэй антикоагулянтууд уг түвшинд хүрэхийн тулд ердөө 2-3 цаг шаардлагатай. Ингэснээр амбулаториор үйлчлүүлж буй эмчлүүлэгчдэд ашиглахад илүү тохиромжтой юм.

    Бүлэгнэлтийн гинжин урвалыг дарангуйлдаг эмүүд уг бүлэгт багтана.

    Ангилал

    • Тарилга 
      • Энгийн фракцлагдаагүй гепарин (ЭФГ) 
      • Бага молекулт гепарин (БМГ)
    • Уудаг 
      • Витамин К антагонистууд (ВКА) 
      • Тромбины шууд ингибиторууд
      • Ха хүчин зүйлийн ингибиторууд 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Гепарины бүлэг

    Уудаг антикоагулянтууд

    Уудаг антикоагулянтуудын хэрэглэх заалт

    Инвазив ажилбарын үеийн уудаг антикоагулянт эмчилгээний менежмент

    Гүүр эмчилгээний үеийн цус алдах эрсдэлийн үнэлгээ

    Гүүр эмчилгээний үеийн тромбоз үүсэх эрсдэлийн үнэлгээ

    ВКА түр зогсоох

    Ажилбарын өмнөх гүүр эмчилгээ 

    Ажилбарын дараа ВКА эмчилгээг үргэлжлүүлэх 

    Тунгийн мэдээлэл

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374