Дэд гарчиг
Хоол боловсруулах замын цооролт (Gastrointestinal perforation)
Хоол боловсруулах замын цооролт гэдэг нь гэдэсний хананы бүрэн бүтэн байдал алдагдаж улмаар перитонит үүсэхийг хэлдэг. Арван хоёр хуруу гэдэсний шархлаа цоорох нь цооролтын улмаас үүсэх перитонитийн хамгийн түгээмэл шалтгаан болдог.
Өвчтөнүүдэд ихэвчлэн дотор муухайрах, бөөлжих, халуурах зэрэгтэй холбоотой хэвлийн цочмог хүчтэй өвдөлтийн шинж тэмдэг илэрдэг. Бодит үзлэгээр гялтан цочролын шинж тэмдэг илрэх бөгөөд гэдэсний чимээ багасч, хэвлийн хөндийн тархмал эсвэл хэсэгчилчэн булчингийн чангарал илэрдэг.
Судсаар хийх тодосгогчтой хэвлийн нь хэвлийн хөндийд чөлөөт хий байгаа эсэхийг баталгаажуулах, цоорсон эрхтэнийг тогтооход чухал үүрэгтэй багажийн шинжилгээний арга юм. Ихэнх өвчтөнд яаралтай лапаротоми хийх шаардлагатай байдаг.
Хязгаарлагдсан цооролт болон сепсисийн шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдэд мэс заслын бус эмчилгээ, антибиотик эмчилгээ, гэдэс амраах, амин үзүүлэлтүүдийг сайтар хянах, хэвлийн бодит үзлэг хийж болно. Тавилан нь шалтгаан, хэвлийн хөндийн бохирдлын зэрэг болон бусад хамаарна.
- Хүүхдэд хэвлийн битүү гэмтлийн дараах нарийн гэдэсний гэмтэл нь ховор тохиолддог бөгөөд 1-7% байдаг.
- Насанд хүрэгчдэд ходоодны шархлааны цооролт нь 20-р зууны сүүлийн хагас хүртэл хэвлийн цочмог өвчний нас баралтын нийтлэг шалтгаан байжээ. Ходоодны шархлаа өвчин ерөнхийдөө буурсантай холбоотойгоор энэ үзүүлэлт буурчээ.
- 12 хуруу гэдэсний шархлааны цооролт нь ходоодны шархлааны цооролтоос 2-3 дахин их тохиолддог. Ходоодны цооролтын гуравны нэг орчим нь ходоодны хорт хавдрын улмаас үүсдэг.
- Ахимаг насны өвчтөнүүдэд мухар олгойн цочмог үрэвслийн нас баралт 35%, өвчлөл 50% байдаг. Эдгээр өвчтөнүүдийн өвчлөл, нас баралтад нөлөөлж буй гол хүчин зүйл нь мухар олгойн үрэвсэлтэй хавсарсан эмгэгүүд байдаг.
- Дурангийн шинжилгээтэй холбоотой гэдэсний гэмтэл нь цооролт үүсэх түгээмэл шалтгаан биш юм.
- K63.1Гэдэс цоорох (гэмтлийн бус)Perforation of intestine (nontraumatic)
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас
Тавилан
Түлхүүр ойлголтууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
КТГ
Компьютер томографи – Computed tomography
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хавсарсан өвчнүүд
Хавсарсан өвчнүүд (multimorbidity) - үүсэл, шалтгаан нь өөр байж болох, нэгэн зэрэг тохиолдож буй өвчнүүд; харин суурь өвчнөөс үүдсэн өвчнүүдийг дагалдсан өвчин (comorbidity) гэж ялгана.
Ходоодны шархлаа өвчин (Peptic ulcer disease)
Ходоод эсвэл дээд гэдэсний салст бүрхэвч, улмаар салстын доод давхарга, булчин давхаргыг хамарсан, ≥5 мм хэмжээтэй эдийн гэмтлийг шархлаа гэнэ. <5 мм хэмжээтэй бол шалбархай /erosion/ гэнэ.
Ходоодны хорт хавдар (Gastric cancer)
Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хорт хавдрын тавдугаарт ордог. Азийн зарим орнуудад, ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Монголд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Ходоодны хорт хавдар үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл нь Хеликобактер пилоригийн (Helicobacter pylori) халдвар юм.
Мухар олгойн цочмог үрэвсэл (Appendicitis)
Мухар олгойн цочмог үрэвсэл гэдэг нь мухар олгойн хөндий бөглөрсний улмаас үүсдэг мухар олгойн үрэвсэл юм. Энэ нь хүүхэд, насанд хүрэгчдэд тохиолдох яаралтай мэс заслын эмчилгээ шаардагддаг хэвлийн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан юм.
пневмоперитонум
жишээ нь, мухар олгойн эсвэл цүлхэнгийн жижиг цооролт
Жишээлбэл, ERCP-тэй холбоотой цооролт нь өвчтөнүүдийн ойролцоогоор 1% -д тохиолддог.