Дэд гарчиг
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрх нь хүний биеийг бүхэлд нь хэрсэн цусны судасны тусламжтайгаар цусыг баруун тосгуураас уушги руу шахан хүчилтөрөгчжүүлж улмаар зүүн ховдлоос бусад эрхтэн тогтолцоо руу буюу их бие рүү шахдаг бөгөөд энэ үйл явцыг цусны их эргэлт гэж нэрлэдэг.
Эдийн төвшиндөө цусны судас венул болон артериол болж голд нь капилляр судас байх бөгөөд энэ түвшинд хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн солилцоо явагдаж, зүрхний агшилт, сулралтын үр дүнд үүсч буй цусны даралтын зөрүүгээр их биеэс цусыг эргүүлэн зүрх өөр лүүгээ татаж баруун ховдолд авчирч уушги руу шахдаг бөгөөд энэ эргэлтийг цусны бага эргэлт гэж нэрлэдэг. Энэ удаа та зүрх гэж нэрлэгдэх шахуургын үүрэгтэй атгасан гарны хэмжээтэй хагас булчинлаг эрхтний анатомийн бүтэцтэй танилцах болно.
- Хүний биед агуулагдаж байдаг хамгийн том венийн болон артерийн ерөнхий зураглалууд
Хүний биед агуулагдаж байдаг хамгийн том b. венийн болон a. артерийн ерөнхий зураглал.
: Цусны эргэлтийн төвд байрладаг хагас булчинлаг хөндийтэй эрхтэн. 4 камертай буюу 2 ховдол, 2 тосгуураас тогтоно.
Тосгууртаа гаднаас ирэх цусыг хүлээн авч ховдлоор дамжуулан цусны их болон бага эргэлт рүү цусыг эргүүлэн шахдаг. Цусыг их болон бага эргэлт рүү шахдаг учир цусыг хааш нь шахаж буйгаас хамааруулан баруун болон зүүн зүрх гэж албан бусаар хувааж үздэг.
- Байрлал: Зүрх нь цээжний хөндийд цээжний голт (mediastinum medium)-ын өвөр голт mediastinum anterior-д перикардын уутанд porta arteriosa болон porta venosa-с дүүжлэгдэн тэгш биш буюу биеийн тэнхлэгтэй харьцуулбал 45 градусын өнцөг үүсгэж перикардын уутанд байрлана. Зүрхийг эн тэнцүү гурван хэсэг хуваагаад урд голын шугам anterior-р дайруулж үзэхэд зүрх нь
- 2⁄3 нь цээжний хөндийн зүүн хагаст хоёр ховдол болон зүүн тосгуур
- Үлдсэн 1⁄3 нь баруун тосгуур, хоёр хөндийн венүүд байрлана.
- Зүрхний урт тэнхлэг дээрээс доош, баруунаас зүүн тийш, араас өвөр лүү чиглэнэ.
- Зүрх нь байрлалаараа бага зэрэг зүүн тийш эргэсэн байдалтай байдаг.
- Зүрхний орой хэсэг зүүн хөхний шугамнаас дотогш 1 см, 5-р хавирганы завсрын харалдаа байрлана.
Гадаргуу
- Урд гадаргуу - Facies sternocostalis
- Хажуугийн гадаргуу - Facies pulmonalis dextra et sinistra
- Доод гадаргуу - Facies diaphragmatica
Зүрхний хязгаар
- Дээд хязгаар өвчүүний зүүн ирмэгийн дагуу 3-р хавирганы мөгөөрсний дээд ирмэгээр
- Баруун хязгаар өвчүүний баруун захаас баруун тийш 2 см орчим зайтай 3-5-р хавирганы завсар хүртэл
- Доод хязгаар ташуу байдалтай
Хэмжээ ба жин
- Тухайн хүний атгасан гарын хэмжээнээс үл ялиг том бөгөөд дунджаар 300 орчим гр жинтэй
- 785 мл орчим эзэлхүүнтэй
- Зүрхний хамгийн өргөн хэсэг нь сагитталь тэнхлэгийн дагуу зүсэж үзэхэд дундаж диаметр 8-9 см
- Зүрхний суурь хэсгийн диаметр ойролцоогоор 6 см
Зүрхийг дараах хэсгүүдэд хуваан үзэж болно
- Зүрхний орой - apex cordis
- Зүрхний суурь - basis cordis
- Өмнөд хэсгээр нь аортын уруудах хэсэг aorta descendens болон уушгины гол судас байрлана
- Баруун дээд буюу өнцөг хэсгийг нь баруун тосгуур бүтээдэг
Голт
- Голтод байрлаж буй эрхтнүүдийг уушгины уг болон цагаан мөгөөрсөн хоолойн ацаар зааглан
- Ар - mediastinum posterius
- Өвөр - mediastinum anterius
- Дээд - mediastinum superius
- Дунд - mediastinum medium
- Доод - mediastinum inferius голт гэж хуваана
- Медиастиналь плеврийн хуудаснаас дотогш цээжний хөндийд байрлах 3 серозон уутат хөндийн нэг
- Голтын хана
- Урд хана Өвчүү - sternum
- Хойд хана багана нурууны сээрний хэсэг pars thoracica
- 3 болон 4. хоёр талын хажуу хана голтыг хучиж байдаг цээжний ханын гялтан хальс - pleura mediastinalis
- Дээд хана цээжний хэнхэрцэгийн дээд амсар - apertura thoracica superior
- Доод хана өрц - diaphragma
Зүрхний тасалгаа
Зүрхний хавхлагууд
Үнхэлцэг хальс (Pericardium)
Титэм судаснууд
Цусны судасны бүтэц
Хялгасан судаснууд (The Capillaries)
Хураагуурын тогтолцоо (The Venous System)
Микроанатоми
Зүрхний эмбриологи
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Дунд шугам
Өвчүүний эгц голоор краниал-каудал чиглэлд татсан шугам (Linea mediana anterior, midline). Ялгах нь: Linea sternalis - өвчүүний хоёр захаар татсан шугам.
Латин нэршил: Cor
Эмэгтэй хүний хөхний байрлал өөр өөр байдаг тул эгэмний голыг дайруулж татсан шугам- linea medioclavicularis-ыг хэрэглэдэг
Өөрөөр өвчүү болон хавирганы гадаргуу: Зүрхний гүдгэр урд хэсгийг хэлж буй бөгөөд уг гадаргууг хоёр хэсэгт хуваадаг. Дээд хэсгийг нь тосгуурууд, доод гүдгэр хэсгийг нь ховдлууд бүтээдэг. Энэ гадаргуу өвчүүний бүдэрхий ясны ар талд 3-4-р хавиргануудын мөгөөрсний харалдаа байрладаг. Зүрхний хөндлөн ховил sulcus coronarius нь тосгууруудыг ховдлуудаас тусгаарлах, өмнөд дагуу ховил sulcus interventricularis anterior нь зүрхний хоёр ховдолыг хооронд нь тус, тус зааглана.
Өөрөөр уушгины гадаргуу: Facies sternocostalis-ийн хажуу тал нь тогтсон хил хязгаар байдаггүй бөгөөд facies pulmonales-тай нэгддэг. Facies pulmonalis sinistra нь зүүн ховдлоос бүтдэг бөгөөд зүүн уушгины доод ирмэгний доод хэсэгт байрлах сэтэрхий incisura cardiaca-д байрладаг. Facies pulmonalis dextra нь баруун тосгуур бүтээдэг
Өөрөөр өрцний гадаргуу: Энэ гадаргуу нь зүүн ховдлоос бүтсэн зүрхний хавтгай хэсэг бөгөөд өрцний шөрмөстэй нийлж түүний дээр нь байрладаг. Энэ хэсэгт sulcus interventricularis posterior гэж нэрлэгдэх ховил байрлах бөгөөд уг ховил нь баруун болон зүүн ховдолын арын гадаргыг заагладаг.
Биеийн жингийн 0.4-0.5%-ийг эзэлдэг
Зүүн ховдолоос бүрддэг ба доошоо, урагшаа, зүүн тийшээ ташуу байрлалтай байх ба перикард дотор харьцангуй чөлөөтэй хөдөлдөг
Баруун болон зүүн тосгуур бүтээдэг. Ар тийш болон баруун тийш ташуу байдалтай байна
Баруун тосгуурын дээд хэсгээс дээд хөндийн вен v. cava superior, доороос нь доод хөндийн вен v. cava inferior орж ирдэг
Аортын уруудах хэсэг aorta descendens, улаан хоолой esophagus, тэнэгч мэдрэл n. vagus, тунгалгийн цээжний цорго ductus thoracicus, сондгой вен v. azygos, тал сондгой вен v. hemiazygos, нэмэгдэл тал сондгой вен v. hemiazygos accessoria, симпатикийн баруун болон зүүн багана truncus sympathicus dexter et sinister байрлана
Сэрээ булчирхай thymus, үнхэлцэг хальс pericardium, зүрх cor, доод хөндийн вен v. cava inferior, аортын өгсөх хэсэг aorta ascendens, өрцний мэдрэл n. prenicus, баруун v. pulmonalis dexter superior et inferior болон зүүн уушгины v. pulmonalis sinister superior et inferior венүүд, баруун a. pulmonalis dexter болон зүүн a. pulmonalis sinister уушгины артери байрлана
Аортын нум arcus aortae, дээд хөндийн вен v.cava superior, баруун болон зүүн мөр толгойн вен v. brachiocephalica dextra et sinistra, гуурсан хоолой ба голтын тунгалгийн баруун болон зүүн багана truncus bronchiomediastinalis dexter et sinister байрлана
Цагаан мөгөөрсөн хоолойн ац bifurcation trachea болон түүнийг тойрсон судас, мэдрэлийн багцууд байрлана