Дэд гарчиг
Зүрхний механик үйл ажиллагаа (Cardiac Mechanics)
Зүрхний физиологийн үйл ажиллагааг зүрхний механик үйл ажиллагаа (өөрөөр зүрхний механик идэвхжил/зүрхний механик ажил) болон зүрхний сэрлийн үйл ажиллагаа (өөрөөр зүрхний сэрэл үүсэх, дамжуулах үйл ажиллагаа/зүрхний цахилгаан физиологи) гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан авч үздэг. Зүрхний механик буюу зүрхний шахуургын үйл ажиллагаа нь цусны их ба бага эргэлт рүү цусыг шахахын тулд диастол буюу сулралтын болон систол буюу агшилтын гэсэн үндсэн 2 фазын хооронд хэмнэлтэйгээр ээлж дараалан явагдах зүрхний ажиллагааг нэрлэдэг. Диастолын үед ховдол цусаар дүүрч, систолын үед цус зүрхнээс шахагдан гарна. Энэ үйл явц нь тосгуурууд болон ховдлуудын даралт ба эзэлхүүний ялгаа, үүнээс шалтгаалан нээгдэх хавхлагуудын үйл ажиллагааны үр дүнд үүснэ.
Зүүн ховдлын даралт болон эзэлхүүний өөрчлөлтийг зүрхний үйл ажиллагааны диаграммаар тэмдэглэн физиологийн салбарт зүрхний даралт болон эзэлхүүний өөрлөлтүүд хэрхэн өөр хоорондоо зохицон үйл ажиллагаа явуулж буйг хянах боломжтой. Урт болон дундаж хугацааны даралт болон эзэлхүүний зохицуулга вегетатив мэдрэлийн системээр, харин богино хугацааны зохицуулга Frank-Starling-Mechanismus-аар зохицуулагддаг.
Зүрхний дээр дурьдсан шахуургын үйл ажиллагааг хянан зохицуулагч зүрхний сэрлийн үйл ажиллагаа байх ба сэрлийн үйл ажиллагааны дүнд үүссэн үйлийн потенциал сэрэл дамжих замаар зүрхний булчингийн эсүүдэд очсоноор зүрхний булчин агшиж дээрх үйл ажиллагаа явагдах боломж нээгддэг.
Зүрхний үндсэн үйл ажиллагаа нь биеийг цусан хангамжаар хангах. Энэхүү үйл ажиллагааг зүрхний хэмнэл/агшилтын тоо, зүрхний агшилтын эзэлхүүн болон зүрхний минутын эзэлхүүнээр үнэлэх боломжтой.
- Зүрхний хэмнэл/агшилтын тоо (АТ, Eng.: heart rate): Зүрх нэгж хугацаанд хэдэн удаа агшиж буй тоо (жнь: 60/мин)
- Зүрхний агшилтын эзэлхүүн (, Eng.: stroke volume/SV): Зүрхний ховдлууд агшилт бүр шахаж буй цусны эзэлхүүн
- Зүрхний минутын эзэлхүүн (МЭ, Eng.: cardiac output): Зүрхний ховдлууд нэгж хугацаанд шахаж буй цусны эзэлхүүн (МЭ = АЭ × АТ)
- Зүрхнээс шахагдах цусны хувь (Eng.: ejection fraction/EF): Ховдлын агшилтын дараа ховдлоос шахагдан гарах цусны хувь, эрүүл хүнд багадаа 55%
- EF=Зүрхний агшилтын эзэлхүүн/Диастолын төгсгөлийн эзэлхүүн
- Зүрхний минутын эзэлхүүн (МЭ, cardiac output (per minute)): Зүрхний ховдлууд нэгж хугацаанд шахаж буй цусны эзэлхүүн
- МЭ=АЭ х АТ
- Ихэвчлэн Fick Principle-н механизмээр тодорхойлдог.
Зүрхний үйл ажиллагааны фазууд
Зүрхний үйл ажиллагааны диаграмм (Pressure-Volume diagram of the heart)
Зүрхний үйл ажиллагааны зохицуулга
Зүрхний авиа, шуугиан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрхний сэрлийн үйл ажиллагаа (conduction system of the heart)
Зүрхний физиологийн үйл ажиллагааг зүрхний механик үйл ажиллагаа болон зүрхний сэрлийн үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан авч үздэг. Зүрхний шахуургын үйл ажиллагааны дүнд цусны их болон бага эргэлт рүү цусыг шахах замаар бүхэл биеийг цусаар хангадаг. Энэхүү үйл ажиллагааг хянан зохицуулагч нь зүрхний сэрлийн үйл ажиллагаа байх ба сэрлийн үйл ажиллагааны дүнд үүссэн …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
АЭ
Агшилтын эзэлхүүн – Stroke volume
Энэ үед зүрхний булчин дилатацид орж тэлэгдэх ба энэ явц нь систолоор зогсоно
Энэ үед зүрхний булчин агшиж цус их ба бага эргэлт рүү шахагдана
Өөрөөр хэлбэл сэрэл зүрхний булчингийн эсийн миофиламент дэх актин, миозинд очсоноор цахилгаан сэрэл механик үйл болон хувирна.
Үүний нөгөөтэйгүүр ховдлын агшилтын дараа ховдолд тодорхой хэмжээгээр цус үлдэх ба үүнийг ховдлын нөөц цус гэж нэрлэдэг. Энэ нь ямарваа ачааллын үед (стресс, биеийн ачаалал) зүрхний агшилтын болон минутын эзэлхүүнийг ихэсгэхэд нөөц болдог.
Диастолын төгсгөлийн эзэлхүүн - диастолын төгсгөл үед ховдол дээд хэмжээгээр цусаар дүүрсэн байх ба зүрхний мөчлөгийн хамгийн дээд эзэлхүүнийг илэрхийлнэ. Ойролцоогоор: Зүүн ховдолд эрэгтэй 15омл, эмэгтэй 106мл, баруун ховдолд илүүтэй 150-160мл байна.