Дэд гарчиг
COVID-19 Вирусийн халдвар
Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тохиолдол 2019 оны 12-р сараас БНХАУ-ын Ухань хотод дэгдэлт хэлбэрээр гарсан бөгөөд 2020 оны 1-р сард БНХАУ-н эрдэмтэд шинэ төрлийн коронавирус үүсгэгч нь байж болзошгүйг нотолж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Коронавируст халдвар Covid-19 хэмээн нэрлэх болсон.
- Тодорхойлолт – Амьсгалын замын цочмог хам шинжээр илэрдэг уушгины цочмог халдварт өвчин. Үүсгэгч – БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн Coronavirus-Subtyp -CoV-2.
- Нууц үе – 14 хоног
- Халдвар тараах хугацаа – Анхны шинж тэмдэг илрэхээс өмнө дунджаар 2,5 хоног, илэрснээс хойш 8 хоног орчим.
- Шууд болон шууд бус хавьталаар
- Амьсгалын замын секрец - Хавьтлаар (секрецээр бохирлогдсон гадаргууд хүрэлцсэний дараа өөрийн салстад болон нүүрэнд хүрэх).
- COVID – 19 нь өтгөн болон шээсэнд илэрсэн !!!
- Агаар дуслын зам /Үндсэн халдвар дамжих зам/ - Ханиах, найтаах болон амьсгалын замаас ялгарсан шүүрэл, салст
- Халдвар дамжих зай - 1-2м орчим
- Аероген - Халдварлагдсан аэрозолоор халдвар дамжих
Халдварын эх үүсвэр – COVID – 19-р халдварласан өвчтөнүүд (Шинж тэмдэг илрээгүй халдвар авсан нь батлагдсан хүмүүс).
- Өвчин үүсгэгчийн гарал үүсэл нь одоогоор тодорхойгүй байна. Ухань хотын зэрлэг амьтдын захаас халдвар эхтэй гэсэн таамаг яригдаж байгаа.
- -ын үзэж буйгаар одоогоор гэрийн тэжээвэр амьтад нохой, муур г.м-ээр халдвар дамждаг нь батлагдаагүй байна.
Эрсдэлт бүлэг – Бүх хүмүүс.
- Өвчлөгчдийн дундаж нас - 50 нас.
- Нас баралтын хувь - 60-с дээш насны өссөөр байна. >80 нас 15% орчим.
- U07U07-ийн яаралтай хэрэглээEmergency use of U07
Патоген шинж чанар
Патологийн өөрчлөлтүүд
Эмгэг жам
Эмнэл зүй, Ангилал
Хүндрэлийн эмнэл зүй
Тохиолдлын тодорхойлолт
Оношилгоо
Ялган оношилгоо
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Гэрээр хянах, эмчлэх
Эмчилгээ
COVID-19 ВАКЦИН
Эмнэлгээс гаргах шалгуур
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
SARS
Severe acute respiratory syndrome – Амьсгалын цочмог хүнд хам шинж
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Дундаж хугацаа 5-хоног
Тайлбар зураг