Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тохиолдол 2019 оны 12-р сараас БНХАУ-ын Ухань хотод дэгдэлт хэлбэрээр гарсан бөгөөд 2020 оны 1-р сард БНХАУ-н эрдэмтэд шинэ төрлийн коронавирус үүсгэгч нь байж болзошгүйг нотолж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Коронавируст халдвар Covid-19 хэмээн нэрлэх болсон.
Халдварын эх үүсвэр – COVID – 19-р халдварласан өвчтөнүүд (Шинж тэмдэг илрээгүй халдвар авсан нь батлагдсан хүмүүс).
Эрсдэлт бүлэг – Бүх хүмүүс.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
SARS
Severe acute respiratory syndrome – Амьсгалын цочмог хүнд хам шинж
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Дундаж хугацаа 5-хоног
Тайлбар зураг
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
PCR нь удаан хугацааны туршид эерэг гарч болох ч халдвар тараахгүй байж болно. Гэвч энэ нь халдвар огт тараахгүй гэсэн үг бас биш юм.
Тиймээс гараа тогтмол савандаж угааж байх (30 секунд), гар халдваргүйжүүлэгч болон гар барихаас зайлсхийх нь хамгаалалтын үр дүнтэй аргууд юм. Вирус нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэлх хугацаанд гадаргуу дээр амьдрах чадвартай. Тиймээс гадаргууг халдваргүйжүүлэх нь ач тустай байж болно.
Одоогоор судлаачдын дунд маргаантай хэвээр байна. Гэсэн хэдий ч тусгай зориулалтын амны хаалтыг аэрозоль үүсгэж болохуйц процедурууд (Интубац, NIV, Бронхскоп)-ын үед зөвлөж байна.