Өөх тосны солилцооны өөрчлөлт болох нийт холестерол, бага нягттай липопротейн () ихсэлт, их нягттай липопротейн () багадалт, α-липопротеин, триглицеридийн ихсэлт нь судасны хатуурлыг үүсгэх гол хүчин зүйл болдгийг анх 1948 онд баталсанаас хойш өнөөг хүртэл 70-аад жилийн хугацаанд дэлхийн олон оронд энэхүү эмгэг өөрчлөлт, өвчнүүдийн талаар маш өргөн хүрээтэй судалгаа шинжилгээ хийгдэж эдгээр өвчнүүдийн эмнэлзүйн шинж тэмдэг, түүний олон хэлбэрийг тогтоосноос гадна удамшлын шалтгаант бодисын солилцооны эмгэг өвчнүүд болохыг баталсан.
Зүрх судасны өвчин нь удмын болон гадаад хүчин зүйлсээс шалтгаалдаг боловч уг өвчний удмын өгүүлэмжтэй байх нь бусад эрсдэлт хүчин зүйлсийг зохицуулсан хэдий ч зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг 1.7 дахин ихэсгэдэг. Гэр бүлийн хиперхолестеролеми БНЛП-холестеролын задралыг хариуцдаг генүүдэд мутаци үүссэний улмаас судасны хатуурал, зүрх судасны эмгэг үүсдэг удамшлын шалтгаант эмгэг юм. Хомозигот хэлбэр нь хүүхэд насанд илэрдэг.
Гэр бүлийн хиперхолестеролеми (OMIM#143890) нь аутосомын доминант хэлбэрээр удамшдаг, анхдагч бага нягттай липопротеинеми бөгөөд хамгийн өргөн тархсан удамшлын шалтгаант бодисын солилцооны эмгэг юм.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
БНЛП
Бага нягттай липопротейн – Low-density lipoprotein
ИНЛП
Их нягттай липопротейн – High-density lipoprotein
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Генийн экспресс ба транскрипци (Gene expression and transcription)
Генийн экспресс нь ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл РНХ руу дамжиж, улмаар уураг болон хэрэгжих үйл явц юм. Энэ нь амьд эсийн үйл ажиллагааг тодорхойлдог үндсэн молекулын механизмд тооцогдоно. Энэхүү үйл явц хоёр үндсэн шаттайгаар өрнөдөг. Транскрипц: ДНХ-ийн мэдээлэл мессенжер РНХ (мРНХ)-д хувирна. Үүссэн мРНХ нь тухайн уургийн бүтцийг “загвар” хэлбэрээр хадгална. Трансляци: мРНХ-ийн кодлогдсон мэдээллийг …