Фосфатидилхолин (Phosphatidylcholine)
- ATC код
- A05BA10
- Фармакологийн ангилал
- A05BA · Элэг эмчлэх бэлдмэл
- Эмчилгээний бүлэг
- A05 · Элэг, цөсний замын эм
Генийн экспресс нь ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл РНХ руу дамжиж, улмаар уураг болон хэрэгжих үйл явц юм. Энэ нь амьд эсийн үйл ажиллагааг тодорхойлдог үндсэн молекулын механизмд тооцогдоно. Энэхүү үйл явц хоёр үндсэн шаттайгаар өрнөдөг. Транскрипц: ДНХ-ийн мэдээлэл мессенжер РНХ (мРНХ)-д хувирна. Үүссэн мРНХ нь тухайн уургийн бүтцийг “загвар” хэлбэрээр хадгална. Трансляци: мРНХ-ийн кодлогдсон мэдээллийг ашиглан уураг нийлэгжүүлнэ. Энэ шат рибосомын цогцолборт (рибосомын РНХ ба уургаас тогтсон макромолекул) явагдана.
Рибосом нь мРНХ-д холбогдон түүний нуклеотидын дарааллыг кодон нэгжээр уншиж, кодонд харгалзах залгамжлуулан полипептидийн гинж үүсгэнэ. Энэ үед тодорхой амин хүчлийг агуулсан тээврийн РНХ (tRNA) антикодоноороо кодонтой холбогдож, харгалзах амин хүчлийг рибосомд хүргэнэ. Шинээр ирсэн амин хүчил өмнөхтэй пептидийн холбоогоор холбогдсоор уургийн гинж уртасна.
Трансляци нь мРНХ дээрх зогсоох кодон (UAA, UAG, UGA)-д хүрэхэд зогсож, рибосом задарч, шинээр нийлэгжсэн уураг болон мРНХ цитоплазмд чөлөөлөгдөнө.
Үүссэн уураг үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд амин хүчлийн дарааллын мэдээлэл болон эсийн дотоод химийн орчны нөлөөгөөр зөв гурван хэмжээст бүтэц рүү нугарах шаардлагатай. Энэ үйл явц заримдаа трансляцитай зэрэгцэн эхэлдэг. Чаперон уургууд болон нугалагч катализаторууд нь уургийг зөв нугалахад болон эс доторх зорилтот байршилд хүргэхэд чухал үүрэгтэй.
Уургийн нийлэгжилтийн хурд ба хэмжээ нь эсийн физиологийн төлөв, шим тэжээлийн хангамж, бие махбодийн хэрэгцээнээс хамаарч нарийн зохицуулагдана. Ингэснээр эс шаардлагатай уургаа зөв цагт, зөв хэмжээгээр, зөв бүтэцтэйгээр үйлдвэрлэж, амьдралын үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
post-transcriptional modifications
жишээ нь: ХДХВ
урвуу транскрипци — reverse transcription