Шамбарам нь хошногоны сүвийн салстын доорх давхаргын өргөссөн судаслаг хөвсгөр бие бөгөөд шинж тэмдэггүй эсвэл өвдөлтгүй хошного орчмын зангилаа, загатнах, эсвэл үе үе бага хэмжээний цус гарах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Хүндээр бие засахдаа хэт их ачаалал өгөх эсвэл хэвлийн дотоод даралт ихсэх нь шамбарам үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Анатомийн байршлаас хамааран шамбарам нь далд , ил эсвэл холимог байдаг. Далд шамбарам нь унжилтын хэмжээнээс хамааран дөрвөн зэрэгт хуваагддаг. Оношилгоог нь үндсэндээ нарийвчилсан өвчний түүх болон шулуун гэдэсний үзлэг, аноскопи хийх зэрэг эмнэлзүй шинжүүдэд тулгуурлан хийдэг. Бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг шамбарамын ялган оношилгоог үгүйсгэхийн тулд проктоскопи, сигмоидоскопи эсвэл колоноскопи хийх шаардлагатай байж болно.
Шинж тэмдэг бүхий шамбарамын үед бүх өвчтөнүүдэд бие засах үед ачааллыг бууруулахын тулд амьдралын хэв маягийг өөрчлөх талаар зөвлөгөө өгөх шаардлагатай . Эмийн эмчилгээнд өтгөн зөөлрүүлэгч, шинж тэмдгийг арилгах зорилгоор хэсэг газрын гадуур хэрэглэх эмүүдийг хэрэглэдэг.
Эмийн эмчилгээнд үр дүнгүй ба том хэмжээтэй далд шамбарамын үед склеротерапи, хэт ягаан туяагаар түлэх ба мэс засал эмчилгээ хийх шаардлагатай. Тромбоз бүхий ил шамбарам нь цочмог өвдөлтөөр илэрдэг ба хөхөвтөр ягаан хошного орчмын зангилаагаар илэрдэг. Тромбозжсон шамбарамыг шинж тэмдэг илэрснээс хойш 3-4 хоногийн дотор мэс засал хийх нь үр дүнтэй байдаг.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
ихэвчлэн хүндээр бие зассаны дараа шулуун гэдсээр тод улаан цус гарах
жишээ нь, өтгөн хатах, жирэмслэлт, удаан хугацаагаар суух зэргээс шалтгаалсан
шүдлэг шугамнаас дээш
шүдлэг шугамнаас доош
жишээлбэл, эслэг, шингэний хэрэглээг нэмэгдүүлэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх
жишээ нь, мэдээ алдуулагч, кортикостероид эсвэл васоконстриктор
III ба IV зэрэг