Дэд гарчиг
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илрэх эмгэгийг тулай гэнэ. Тулай нь зонхилон тохиолдох талсжилтаас үүсэх үений үрэвслийн дийлэнх хувийг эзэлдэг. Шээсний хүчил цусанд ихсэхийн хэрээр тулай үүсэх эрсдэл нэмэгдэх ба эмнэл зүйд ихэвчлэн Подагра (хөлийн эрхий хуруу угийн үе цочмогоор үрэвсэж, хэсэг газар улайж хавдах) хэлбэрээр илэрдэг.
Шээсний хүчил нь пурины задралын бүтээгдэхүүн бөгөөд 80% нь бөөрөөр ялгардаг. Пурин нь хоол хүнстэй хамт биед орох эсвэл биеийн эсүүдийн задралын дүнд үүсдэг.
Эмчилгээнд эхний сонголтоор өвдөлт намдаах зорилгоор -г (Үрэслийн эсрэг дааврын бус эм) түүнчлэн шээсний хүчлийг буулгахаар Ксантин оксидазын ингибитор буюу сонгон хэрэглэдэг.
- Гиперурикеми: Биохимийн тодорхойлолтын дагуу ийлдэс дэх шээсний хүчил ≥6.5 мг/дл ихсэх (390 мкмоль/л)
- Тулай: Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илрэх эмгэг.
- M10.0Идиопат тулайIdiopathic gout
- M10.1Хар тугалганы шалтгаант тулайLead-induced gout
- M10.2Эмийн гаралтай тулайDrug-induced gout
- M10.3Бөөрний үйл ажиллагааны дутмагшлаас улбаалсан тулайGout due to impairment of renal function
- M10.4Бусад хоёрдогч тулайOther secondary gout
- M10.9Тулай, тодорхойгүйGout, unspecified
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Эмгэг судлал
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Үнэлгээ ба хяналт
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Пурин, пиримидинүүд (Purines and pyrimidines)
ДНХ болон РНХ нь пурин (аденин, гуанин) ба пиримидин (цитозин, тимин, урацил) зэрэг азотот сууриудаас бүрдэх нуклеотидуудаар бүтээгддэг бөгөөд эдгээр суурь нь удамшлын мэдээллийг хадгалах үндсэн нэгж болдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
ҮЭДБЭ
Стероид бус үрэвслийн эсрэг эм – Non-steroidal anti-inflammatory drugs
Эм
Аллопуринол (Allopurinol)
Тулайн эсрэг эм › Шээсний хүчлийн үүсэлтийг дарангуйлах бэлдмэл