Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илрэх эмгэгийг тулай гэнэ. Тулай нь зонхилон тохиолдох талсжилтаас үүсэх үений үрэвслийн дийлэнх хувийг эзэлдэг. Шээсний хүчил цусанд ихсэхийн хэрээр тулай үүсэх эрсдэл нэмэгдэх ба эмнэл зүйд ихэвчлэн Подагра (хөлийн эрхий хуруу угийн үе цочмогоор үрэвсэж, хэсэг газар улайж хавдах) хэлбэрээр илэрдэг.
Шээсний хүчил нь пурины задралын бүтээгдэхүүн бөгөөд 80% нь бөөрөөр ялгардаг. Пурин нь хоол хүнстэй хамт биед орох эсвэл биеийн эсүүдийн задралын дүнд үүсдэг.
Эмчилгээнд эхний сонголтоор өвдөлт намдаах зорилгоор -г (Үрэслийн эсрэг дааврын бус эм) түүнчлэн шээсний хүчлийг буулгахаар Ксантин оксидазын ингибитор буюу сонгон хэрэглэдэг.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Пурин, пиримидинүүд (Purines and pyrimidines)
ДНХ болон РНХ нь пурин (аденин, гуанин) ба пиримидин (цитозин, тимин, урацил) зэрэг азотот сууриудаас бүрдэх нуклеотидуудаар бүтээгддэг бөгөөд эдгээр суурь нь удамшлын мэдээллийг хадгалах үндсэн нэгж болдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
ҮЭДБЭ
Стероид бус үрэвслийн эсрэг эм – Non-steroidal anti-inflammatory drugs
Эм
Аллопуринол (Allopurinol)
Тулайн эсрэг эм › Шээсний хүчлийн үүсэлтийг дарангуйлах бэлдмэл