Дэд гарчиг
Гипогликеми (Hypoglycemia)
ЭндокринологиЭрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгДотоод шүүрэл бодисын солилцооны эмгэгүүд
Гипогликеми нь сийвэнгийн буурснаас тархи болон бусад эдийн глюкозын хангамж дутагдах эмнэлзүйн байдал юм. Чихрийн шижинтэй хүний цусны глюкоз <3.9 ммоль/л бол шинж тэмдэггүй байсан ч эмчилгээг эхлүүлнэ. Хөлрөх, салганах, зүрх дэлсэх, өлсөх зэрэг автономит шинжийн дараа будилах, зан төрх өөрчлөгдөх, хэл ээдрэх, таталт, ухаан алдах зэрэг нейрогликопенийн шинж илэрч болно.
Ухаантай, залгих чадвартай хүнд 15 г хурдан шимэгдэх глюкоз өгч, 15 минутын дараа дахин хэмжинэ. Ухаангүй эсвэл залгих чадваргүй хүнд амаар зүйл өгөхгүй; амьсгалын замыг хамгаалж, глюкозыг судсаар хийнэ. Судсаар хийх боломжгүй бол хэрэглэнэ. Дараа нь шалтгааныг тогтоож, эмийн тун, хооллолт, дасгал, архины хэрэглээг тохируулан, бөөр ба элэгний үйл ажиллагааг үнэлж дахилтаас сэргийлнэ.
Түвшин | Глюкоз | Эмнэлзүйн утга |
|---|---|---|
1-р түвшин | <3.9 боловч ≥3.0 ммоль/л | Анхааруулах босго; нэн даруй эмчилнэ. |
2-р түвшин | <3.0 ммоль/л | Эмнэлзүйн ач холбогдолтой гипогликеми. |
3-р түвшин | Тоон утгаас үл хамаарна | Ухаан санаа эсвэл биеийн үйл ажиллагаа алдагдаж, бусдын тусламж шаардсан хүнд хэлбэр. |
Уипплийн гурвал
- Гипогликемид тохирох шинж тэмдэг илэрсэн.
- Тухайн үед сийвэнгийн глюкоз буурсныг баталсан.
- Глюкоз хэвийн болоход шинж тэмдэг арилсан.
Чихрийн шижингүй хүний гипогликемийн шалтгааныг тогтооход Уипплийн гурвалыг ашиглана.
Чихрийн шижинтэй холбоотой шалтгаан
Чихрийн шижингүй хүний шалтгаан
Эмгэг жам ба хамгаалах хариу
Эмнэлзүй
Яаралтай эхний үнэлгээ
Ухаантай хүний эмчилгээ
Хүнд гипогликемийн эмчилгээ
Эмийн шалтгаант дахилт
Эмнэлэгт ажиглах ба хэвтүүлэх заалт
Чихрийн шижингүй хүний оношилгоо
Тусгай бүлэг
Урьдчилан сэргийлэлт ба сургалт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эм
Глюкагон (Glucagon)
Нойр булчирхайн даавар › Гликоген задлагч даавар
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Уипплийн гурвал: Гипогликемид тохирох шинж тэмдэг илэрсэн үед сийвэнгийн глюкоз буурсныг баримтжуулж, глюкоз хэвийн болоход шинж тэмдэг арилсныг батална. Ялангуяа чихрийн шижингүй хүний гипогликемийг үнэлэхэд ашиглана.