Дэд гарчиг
Хавтгай улаан үлд (Lichen ruber planus)
Хавтгай улаан үлд нь халдвар дамжуулахгүй, архаг дахилтат явцтай арьс болон арьсны орчмын салст бүрхэвчийн үрэвсэлт өвчин бөгөөд тууралт нь маш олон янз ба үүсэх шалтгаан нь тодорхойгүй байдаг. Арьсны тууралт нь хавтгай, ихэвчлэн олон өнцөгтэй, улайсан, тод хязгаартай, хүчтэй загатнаа бүхий гүвдрүү байх ба өвчний эхэн үед төвдөө хонхорхойтой байдгаараа онцлогтой. Тууралтууд нь бугуйн дотор тал, нурууны доод хэсэг, өвдөгний нугалаас, шилбэ болон бэлэг эрхтэн-анусын орчим зэрэг биеийн хэсгүүдээр хамгийн түгээмэл байрласан (preferred localization) байдаг. Хэрэв салст бүрхэвч гэмтсэн тохиолдолд цайвар судал (Викхамын судал/Wickham's striae) ажиглагддаг. Эмчилгээ нь ихэвчлэн антигистамин, хэсгийн буюу заримдаа (хүндрэлийн үед) системийн глюкокортикоид хэрэглэхэд суурилдаг. Ихэнх тохиолдолд өвчин 12 сарын дотор аяндаа эдгэрдэг боловч эдгэрэх хүртэлх хугацаанд хүчтэй загатнаа ихээхэн зовиур үүсгэн зовооно.
- Lichen ruber planus - Хавтгай улаан үлд хэмээн шууд утгаараа орчуулагдсан болно.
- Хуучин грек хэлний Λειχήνα ("leichína")-г Монгол хэлний үлд хэмээн орчуулсан байдаг.
- Үлд (lichen) гэсэн үгээр хайрсархаг буюу хайрстай, хатуу арьсны тууралтыг илэрхийлдэг.
- "Ruber" гэдэг нь улаан өнгөтэй гэсэн утгатай
- "Planus" нь латин хэлнээ хавтгай, нэг түвшинд гэсэн утгатай үг болно.
- ICD 10 ангилал дээр монгол хэлнээ хавтгай ширшил үлд хэмээн орчуулсан нь харамсалтай нь шууд утгаараа тохирохгүй дээрх өвчний үед арьс хатуурч тууралт гардагтай клиник талаасаа бас тохирч байгаа юм.
- Ширшил (Lichenificatio) - арьс зузаарч, нягтарч, хуурай, ширүүн болж нөсөөжихийг нэрлэнэ. Нейродерматитын үед хүзүүн дээр арьсыг удаан хугацаанд байнга маажсанаас ширшил үүсдэг.
- L43Хавтгай ширшил үлдLichen planus
- L90.0Хатууралт ба хатингарт ширшил үлдLichen sclerosus et atrophicus
- L90.1Швенингер-Буццийн арьсны хатингарAnetoderma of Schweninger-Buzzi
- L90.2Ядассон-Пеллицарийн арьсны хатингарAnetoderma of Jadassohn-Pellizzari
- L90.3Пазини ба Пьериний арьсны хатингарAtrophoderma of Pasini and Pierini
- L90.4Мөчний хатингарт архаг дерматитAcrodermatitis chronica atrophicans
- L90.5Арьсны сорви ба фиброзScar conditions and fibrosis of skin
- L90.6Хатингарт зураасStriae atrophicae
- L90.8Арьсны бусад хатингарт эмгэгOther atrophic disorders of skin
- L90.9Арьсны хатингарт эмгэг, тодорхойгүйAtrophic disorder of skin, unspecified
Тархвар зүй
Шалтгаан
Эмнэлзүй
Явц ба өвөрмөц хэлбэрүүд
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Шир нь малын арьсыг нэрлэж байгаа, энд малын арьс мэт хатуу гэсэн утгаар хэрэглэгдэж, цаашлаад ширшил (Lichenificatio) гэх нэршил үүссэн байх.