Хавтгай улаан үлд нь халдвар дамжуулахгүй, архаг дахилтат явцтай арьс болон арьсны орчмын салст бүрхэвчийн үрэвсэлт өвчин бөгөөд тууралт нь маш олон янз ба үүсэх шалтгаан нь тодорхойгүй байдаг. Арьсны тууралт нь хавтгай, ихэвчлэн олон өнцөгтэй, улайсан, тод хязгаартай, хүчтэй загатнаа бүхий гүвдрүү байх ба өвчний эхэн үед төвдөө хонхорхойтой байдгаараа онцлогтой. Тууралтууд нь бугуйн дотор тал, нурууны доод хэсэг, өвдөгний нугалаас, шилбэ болон бэлэг эрхтэн-анусын орчим зэрэг биеийн хэсгүүдээр хамгийн түгээмэл байрласан (preferred localization) байдаг. Хэрэв салст бүрхэвч гэмтсэн тохиолдолд цайвар судал (Викхамын судал/Wickham's striae) ажиглагддаг. Эмчилгээ нь ихэвчлэн антигистамин, хэсгийн буюу заримдаа (хүндрэлийн үед) системийн глюкокортикоид хэрэглэхэд суурилдаг. Ихэнх тохиолдолд өвчин 12 сарын дотор аяндаа эдгэрдэг боловч эдгэрэх хүртэлх хугацаанд хүчтэй загатнаа ихээхэн зовиур үүсгэн зовооно.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Шир нь малын арьсыг нэрлэж байгаа, энд малын арьс мэт хатуу гэсэн утгаар хэрэглэгдэж, цаашлаад ширшил (Lichenificatio) гэх нэршил үүссэн байх.