Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ. Элэгний хатуурал нь ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, архины бус шалтгаант элэгний өөхжилт, хепатит С зэргээс үүдэлтэй элэгний архаг өвчин юм.
Бусад шалтгаанд нь анхдагч цөсөн цирроз, гемохроматоз зэрэг үрэвсэлт болон бодисын солилцооны өвчнүүд ордог. Элэгний хатуурал нь элэгний паренхимийн үхжил ба суурь шалтгааны эсрэг үрэвслийн хариу урвалаар тодорхойлогддог. Удаа дараагийн элэгний төлжилтийн механизмууд нь фиброз болон хэвийн бус эдийн бүтцийг бий болгож, элэгний үйл ажиллагааг алдагдуулдаг.
Өвчтөнүүдэд асцит, хепатоспленомегали болон шарлалт, арьсны телеангиэктази, алганы улайлт зэрэг элэгний хатуурлын арьсны илрэлүүд илэрч болно. Эрэгтэйчүүдэд мөн эмших шинж тэмдгүүд илэрч болно . Хүнд тохиолдлуудад, хорт метаболит хуримтлагдах эсвэл бусад эрхтнүүдийг хамарснаас болж элэгний энцефалопати, элэг бөөрний хам шинж зэрэг хүндрэлүүд илэрдэг.
Лабораторийн шинжилгээгээр элэгний эсийн гэмтэл ба элэгний нийлэгжүүлэх үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэвлийн хэт авиан шинжилгээнд ихэвчлэн нэг төрлийн бус, жижгэрсэн зангилаа бүхий элэгний паренхим тодорхойлогддог.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Биопси нь оношийг батлах шинжилгээ бөгөөд бусад оношилгооны аргуудын үр дүн тодорхойгүй тохиолдолд л хийгддэг. Эмчилгээ нь үндсэн өвчнийг эмчлэх , хангалттай шим тэжээл хэрэглэх, хүндрэлийг эмчлэх зэргээс бүрдэнэ. Ээнэгшилгүй элэгний хатуурлын үед шинж тэмдгийг арилгах эсвэл элэг шилжүүлэн суулгах боломжтой болтол нь интервенцийн аргуудыг хэрэглэж болно.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
жишээ нь, гинекомасти, гипогонадизм
жишээлбэл, элэгний фермент ихсэх, гипербилирубинеми
жишээ нь, протромбины хугацаа уртасах, альбумин багасах гэх мэт
жишээлбэл, хорт бодис хэрэглэхээс зайлсхийх, вирусын эсрэг эм
жишээлбэл, асцитын эсрэг спиронолактон
жишээлбэл, асцитыг арилгах зорилгоор парацентез хийх
2:1
нас баралтын 12 дахь тэргүүлэх шалтгаан
Эх сурвалж:Collaborators, G. D. A. I. Global burden of 369 diseases and injuries in 204 countries and territories, 1990-2019: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2019. Lancet 396, 1204–1222 (2020).