Халдварт өвчинСуурь ойлголтуудВирусийн халдварт өвчинБактерийн халдварт өвчин
Микробиологийн шинжлэх ухаан нь хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетнүүдийг судалдаг бөгөөд дотроо олон салбар болон салдгийн нэг нь анагаах ухааны бичил амь судлал юм. Анагаах ухааны микробиологи бусад микробиологийн салбараас ялгагдах гол онцлог нь дэлхий дээр буй нийт бичил биетнийг 100 хувь гэж үзвэл эдгээрээс зөвхөн дөнгөж 1 хувь орчим нь хүний биед халдварлаж өвчин эмгэг үүсгэдэг бөгөөд эдгээр эмгэг төрүүлэгч бичил биетнүүдийг судалдагт оршдог. Анагаах ухааны бичил амь судлал буюу микробиологийн энэхүү хураангуй контентод бид эмнэлзүйд түгээмэл тохиолдох эмгэг төрүүлэгчдийг микробиологийн судлагдахуун болох бактерлоги, микологи, паразитлоги, вируслоги гэсэн үндсэн 4 хүрээнд хувааж хураангуйлсан.
Аливаа өвчин эмгэгийн эцсийн оношийг хүний их эмч баталгаажуулж, эмчилгээг эхлүүлэх эрхтэй байдаг гэдгийг санах, бактерлогийн хувьд антибиотикийн сонголтыг зөвлөмж болгосон хэдий ч антибиотик тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик эмчилгээг эхлүүлэхийн тулд үүсгэгч тодорхойлох, антибиотик мэдрэг чанар үзэх. Халдварыг сэжиглэж эмпирик эмчилгээг аль хэдийн эхлүүлсэн бол антибиотик эмчилгээ эхэлснээс хойш 6 цагийн дотор шинжлэгдэхүүнийг цуглуулж лаборатори уруу илгээх, микробиологийн лабораторийн хариу дээр үндэслэж эмчилгээ хийх шаардлагатай гэдгийг та бүхэнд дахин сануулахад буруутахгүй байх.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Staphylococcus
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Streptococcus, Enterococcus
ж.нь., Clostridium, Listeria
ж.нь., Clostridium, Listeria
ж.нь., Yersinia, Shigella, Salmonella, Klebsiella, Proteus, Escherichia coli
кокктой төстэй маш богино савханцар