Дэд гарчиг
Өндгөвчний олон уйланхайт хам шинж (Polycystic Ovarian Syndrome)
Өндгөвчний олон уйланхайт хам шинж (Штейн-Левенталь хам шинж) нь эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг юм. Энэ нь гиперандрогенизм (гирсутизм- үсжих, батга, вирилизм-эрших шинж орох), , овуляци зогсох болон өндгөвчинд олон уйланхай байх зэргээр илэрдэг. Оношилогоонд өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, гиперандрогенизмын эмнэлзүйн шинж тэмдгийг илрүүлэх зорилгоор өвчтөний бүрэн түүх, биеийн үзлэг багтдаг. Лабораторийн шинжилгээ гиперандрогенизмыг батлах, ижил төстэй эмнэлзүйн шинж бүхий бусад эмгэгийг үгүйсгэхийн тулд хийгддэг.
Насанд хүрэгсдэд хэт авиан шинжилгээг өндгөвчний хэмжээг тогтоох, уйланхайт цэврүүнүүдийг илрүүлэхэд ашигладаг. Оношлогдсон тохиолдолд өвчтөний нөхөн үржихүйн зорилгод тохирсон эмчилгээг амьдралын хэв маягтай хослуулан хийдэг. PCOS-тэй эмэгтэйчүүд , , , эндометрийн хорт хавдартай холбоотойгоор цаашид бодисын солилцооны синдромтой болох магадлал PCOS-гүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их байдаг. Түүнчлэн PCOS нь ановуляцийн болон үргүйдэлд хүргэх хамгийн түгээмэл шалтгаан болоод байна. Тиймээс энэхүү өвчнийг цаг алдалгүй эрт оношилж, хавсарсан өвчнийг илрүүлэн зохих эмчилгээг хийх шаардлагатай
2023 оны байдлаар өндгөвчний олон уйланхайт хам шинж нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн ойролцоогоор 8-13%-д тохиолдсон байна. Үүнээс 70 хүртэлх хувь нь дэлхий даяар оношлогдоогүй хэвээр байна.
Эмгэг жам
Эмгэг Судлал
Эмнэл зүй
Ялган Оношилгоо
Оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Овуляцийн давтамж тогтмол бус байх (ихэвчлэн нэг мөчлөгийн үргэлжлэх хугацаа ≥ 36 хоног эсвэл жилд 8-аас бага удаа сарын тэмдэг ирэх.
Кортизол, альдостерон, андрогенийн синтезийг хариуцдаг ферментийн аутосомын рецессив гажиг бөгөөд цусан дах кортизолын түвшин бага , ACTH түвшин өндөр , бөөрний дээд булчирхайн гиперплази зэргээр тодорхойлогддог. Хамгийн түгээмэл хэлбэр (21β-гидроксилазын дутагдлаас үүдэлтэй) нь гипотензи, гипонатриеми, гиперкалиеми, бодисын солилцооны ацидоз, бэлэг эрхтний эрхтний хоёрдмол байдал, вирилизаци (эмэгтэйчүүдэд) буюу эрт бэлгийн бойжилтоор (эрэгтэй, эмэгтэй аль алинд нь) илэрдэг.
Биеийн илүүдэл өөхний хуримтлалаар тодорхойлогддог бодисын солилцооны/хоол тэжээлийн эмгэг. Биеийн жингийн индекс (жин/өндөр²) ≥ 30 кг/м² өвчтөнийг таргалалттай гэж үзнэ.
Эсүүд инсулинд хариу үзүүлэх чадваргүй болсноор цусан дахь глюкозын шингээлт саатаж, анаболик бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдах явдал.
Цусан дахь нийт холестерины хэмжээ ихсэх (>200 мг/дл). Үүсэх шалтгаан олдмол буюу удамшлын эмгэг (гэр бүлийн гиперхолестеролеми) байж болно.