Дэд гарчиг
Анхдагч хатууралт холангит (Primary sclerosing cholangitis)
Анхдагч хатууралт холангит нь элэгний доторх болон элэгний гаднах цөсний сувгийн даамжиралт бүхий архаг үрэвсэл юм. Шалтгаан нь тодорхойгүй боловч аутоиммун өвчин, ялангуяа шархлаат колиттай хүчтэй холбоо хамааралтай байдаг. Эхэн үе шатанд анхдагч хатууралт холангит нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. Өвчин даамжрах тусам өвчтөнүүдэд хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, загатнах, ядрах, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Лабораторийн шинжилгээнд нь шүлтлэг фосфатаза болон гамма-глутамилтрансфераза ихсэх зэрэг холестазын шинж илэрдэг. Оношилгоонд ашиглахыг зөвлөдөггүй ч тохиолдлуудын 80%-д нь эерэг байдаг.
Соронзон үелзүүрт холангиопанкреатографи эсвэл Уян дурангийн холангиопанкреатографийн шинжилгээг оношийг баталгаажуулах зорилгоор хийдэг. Эмчилгээ нь үндсэндээ шинж тэмдгийн эмчилгээ бөгөөд элэгний өвчний эцсийн шатанд орсон үед элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг.
- 100,000 хүн амд 6.3 тохиолдол бүртгэгддэг.
- Баруун Европт АНУ-тай ижил тархалттай гэж үздэг ч Скандинавын орнуудад тархалт арай өндөр байдаг.
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал хөгжиж буй олон орнуудад -гээр оношийг баталгаажуулах боломжгүй тул анхдагч хатууралт холангитын тархалтыг үнэлэх боломж муу байдаг.
- Анхдагч хатууралт холангит нь ихэвчлэн 20-30 наснаас эхэлж илэрдэг ч бага насанд илэрч болно.
- Залуу болон дунд эргэм насны эрчүүдэд голчлон тохиолддог
- Анхдагч хатууралт холангиттэй өвчтөнүүдийн 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд оношлогдсон нас нь 40 орчим байдаг.
- Анхдагч хатууралт холангиттэй боловч гэдэсний үрэвсэлт өвчингүй өвчтөнүүд ихэвчлэн эмэгтэйчүүд байх магадлал өндөр бөгөөд арай хожуу насандаа оношлогддог.
- K83.0ХолангитCholangitis
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Менежмент
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ретроград
Буцах буюу буцан эргэх чиглэл (цаг хугацаа болон байршлын хувьд эргэн эхэлсэн байрандаа очих); эсрэг утга нь антеград/ортоград.
ERCP
Endoscopic retrograde cholangiopancreatography - Уян дурангаар цөсний замд тодосгогч бодис хийж зураг авах арга.
Perinuclear antineutrophil cytoplasmic antibody
MRCP
ERCP