Пилонидал хөндий хэмээх өвчний ойлголтонд товчоор субкутанд (Eng.: subcutan, өөрөөр мөн гиподерм буюу арьсан доорхи өөхөн эдийн давхарга) үүсэх үрэвслийн урвалыг авч үздэг. Шалтгааны хувьд гаднаас нэвтэрч орсон үс гадны биетийн урвалыг үүсгэж фистель (Eng.: fistula, фистель буюу цорго нь 2 янз байх ба дотоод фистель гэдэг нь биеийн доторх 2 хөндий хоорондоо холбогдох, харин гадаад фистель хэмээх ойлголтонд биеийн доторх хөндий гадагшаа нээлттэй болж гадаад орчинтой харьцдаг хэлбэр багтдаг. Фистель үүсэх өвчин байхаас гадна, төрөлхийн ч тохиолдох боломжтой бөгөөд мэс ажилбарын аргаар эмчилгээний зорилгоор фистелийг мөн үүсгэдэг.) үүсэхэд хүргэдэг. Өвчний явцын гурван хэлбэр байдаг: Шинж тэмдэгггүй, цочмог буглах явцтай болон архаг пилонидал хөндий.
Өвчин ялангуяа залуу насны эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Эмнэлзүйд юун түрүүнд өвчтөнд тухайн хэсэгт удаа дараа нойтон (нойтон чийгтэй болох) оргих, арьсны өөрчлөлт (skin irritation) эсхүл цочмог буглах явцтай хэлбэрийн үед мэдэгдэхүйц өвдөлттэй болж улмаар биеийн ерөнхий байдалд нөлөөлөх ядарч сульдах эсхүл халууралт зэрэг шинжүүд илэрч гардаг байна.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Asymptomatic
Мэдэгдэхүйц шинж тэмдэггүй.
жнь диализын шунт (dialysis shunt) эсхүл гэдсэнд хийгдэх стома (Eng.: enterostoma) буюу гэдэсний хиймэл сүв зэрэг нь эмчилгээний зорилгоор эмчийн үүсгэсэн фистелийн хэлбрүүд юм.
архаг хэлбэрийн үед
Өвчний явцын энэхүү гурван хэлбэр байдаг.
Гистологийн шинжилгээгээр үрэвслийн шинж байгаа нь ажиглагддаг.
Халдварын улмаас шинж тэмдэггүй хэлбэрээс шинж тэмдэгтэй хэлбэрт шилжинэ.