Ерөнхий
ErdeMED бол эмч, анагаахын оюутнуудад зориулсан анагаах ухааны мэдлэгийн цахим лавлах платформ юм. Нотолгоонд суурилсан, батлагдсан болон шинээр судлагдаж буй мэдлэг, мэдээллийг монгол хэлээр нэг дор хүргэдэг.
- Контент: клиник болон суурь мэдлэгийн контент, тухайлбал өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээ, анатоми, физиологи.
- Эмийн мэдээлэл ба Хөнгөлөлттэй эм: идэвхтэй бодис, бэлдмэлийн мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн үнэ.
- ICD ангилал: өвчний олон улсын ангилал ICD-10 монгол хэлээр. ICD-11-ийн монгол орчуулгыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр бэлтгэж байна.
- Тооцоолуур: эмнэлзүйн оноо, индекс болон бусад тооцоолол.
- Podcast: анагаах ухааны подкаст.
Бүх хэсгээс нэг дор хайхдаа дээд талын хайлтыг ашиглана уу (компьютер дээр ⌘K эсвэл Ctrl+K).
Контентыг олон улсын эмнэлзүйн удирдамж, шинжлэх ухааны эх сурвалжид тулгуурлан олон үе шаттай чанарын хяналттайгаар бэлтгэдэг. Контент бүрийн эх сурвалжийг төгсгөлийн “Эх сурвалж” хэсгээс харна.
ErdeMED нь сургалт, лавлах зорилготой бөгөөд эмчийн үзлэг, мэргэжлийн дүгнэлтийг орлохгүй. Эмчилгээ, тунгийн шийдвэрийг үргэлж өвчтөний нөхцөл байдал болон албан ёсны зааварт тулгуурлан гаргана уу.
Анагаах ухаан маш өргөн хүрээтэй тул бид контентоо тогтмол нэмж байна. Хайлтаар үр дүн олдохгүй бол тэнд гарах “Сэдэв санал болгох” товчоор санал илгээнэ үү. Олон хүний хүссэн сэдвийг бид түрүүлж бэлтгэнэ.
Бүртгэл ба гишүүнчлэл
Бүртгүүлэх нь үнэгүй. Гишүүнчлэлгүйгээр дараах мэдээллийг үзэх боломжтой:
- эмийн мэдээлэл болон ICD-10 бүтнээрээ;
- контент бүрийн эхний хоёр хэсэг;
- тооцоолуурын тайлбар, эх сурвалж.
Гишүүнчлэлтэй бол бүх контентыг эх сурвалжтай нь бүтнээр унших, тооцоолууруудыг ашиглах, бэлдмэлийн тун, гаж нөлөө зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг үзэх, удахгүй нээгдэх AI асуултыг ашиглах боломжтой. Багц, үнийн мэдээллийг Эрх авах хуудаснаас харна уу.
Болно. Хугацаа дуусахаас өмнө шинэ багц авбал шинэ хугацаа нь одоогийн хугацаа дууссаны дараа шууд үргэлжилнэ. Ингэснээр өмнөх эрхээсээ нэг ч өдөр алдахгүй.
Нэг бүртгэл нэг хүнд зориулагдсан. Өөр төхөөрөмжөөс нэвтрэхэд өмнөх төхөөрөмж дээрх нэвтрэлт автоматаар дуусч, тэнд мэдэгдэл харагдана. Мөн бүртгэлтэй имэйл хаяг руу тань мэдэгдэл очно. Хэрэв та өөрөө нэвтрээгүй бол нууц үгээ даруй солиорой.
Нууц үг сэргээх хуудсанд бүртгэлтэй имэйл хаягаа оруулахад нууц үг сэргээх холбоос имэйлээр тань очно. Имэйл ирэхгүй бол Spam хавтсаа шалгана уу.
AI асуулт
Нүүр хуудасны хайлтын талбарт байрлах, асуултаа энгийн өгүүлбэрээр бичихэд хиймэл оюун ухаан хариулт бэлтгэдэг хэрэгсэл юм. Одоогоор хөгжүүлэлтийн шатанд байгаа бөгөөд удахгүй гишүүдэд нээгдэнэ.
AI эхлээд зөвхөн ErdeMED-ийн контентоос хайж, хариултынхаа мэдээлэл бүрт эх хэсгийн холбоосыг харуулна. ErdeMED-д тохирох мэдээлэл байхгүй бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлзүйн удирдамжаас хариулж, үүнийгээ тодорхой тэмдэглэн, эх сурвалжийн холбоосыг өгнө.
AI алдаа гаргаж болно. Хариултыг эх сурвалжтай нь тулгаж шалгаад, эмнэлзүйн шийдвэрээ өөрийн мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн гаргана уу.
Хариулт бэлтгэхийн тулд таны асуулт болон холбогдох контентын хэсгүүд гадны хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгч рүү дамжина. Иймээс асуултандаа өвчтөний нэр, регистрийн дугаар зэрэг хувь хүнийг тодорхойлох мэдээлэл бүү оруулаарай. Дэлгэрэнгүйг Үйлчилгээний нөхцөл хуудаснаас харна уу.
Ашиглалт
Ухаалаг утас, таблет, компьютерийн орчин үеийн хөтөч (Chrome, Safari, Edge, Firefox) дээр ажиллах тул тусдаа апп суулгах шаардлагагүй. Утсаараа ойр ойрхон ашигладаг бол хөтчийн “Нүүр дэлгэцэнд нэмэх” (Add to Home Screen) тохиргоогоор апп шиг нээж болно. Одоогоор интернет холболт шаардлагатай.
- Хадгалах: контентын дээрх хадгалах товчоор тэмдэглээд, дараа нь Хадгалсан хэсгээс нээнэ.
- Текстийн хэмжээ: контентын дээрх A− / A+ товчоор томруулж, жижигрүүлнэ.
- Өнгөний горим: өдрийн болон шөнийн горимыг дээд талын товч эсвэл профайлын цэснээс сольно.
- Тэмдэглэл, уншсан түүх удахгүй нэмэгдэнэ.
info@erdemed.com хаягаар эсвэл манай Facebook хуудсаар холбогдоно уу. Контентоос алдаа олсон, хамтран ажиллах санал байгаа бол мөн бидэнд бичээрэй. Бид баяртайгаар хүлээн авна.