Эмнэлзүйн туслах
Хүүхдийн өвчний цогц менежмент
2 сар хүртэлх нярай ба 2 сараас 5 хүртэлх насны хүүхэд. Өвчтэй хүүхдийг ХӨЦМ-ийн дагуу үнэлж ангилна. Шинж тэмдгийг сонгох тусам ангилал, эмчилгээ, эмийн тун, давтан үзлэг шууд гарна.
Хүүхэд
Насыг оруулна ууСуганы халуун. Шулуун гэдсэний халуун 0,5 °C-аар их байдаг.
Зовиур
Хүүхэд ямар зовууртайг эхээс асуу. Сонгоогүй зовиурыг „үгүй“ гэж тооцно.
Хүүхдэд ямар нэг аюултай шинж байвал онцгой анхаарал хэрэгтэй. Үнэлгээг яаралтай төгсгөж гарааны эмчилгээг тэр дор нь хийж эмнэлэгт яаралтай хэвтүүл.
Асуу
Ажигла, сонс
Ж/Ө/У-ыг ДЭМБ-ын өсөлтийн стандарт хүснэгтээр тодорхойл. Бугалганы тойргийг 6 сар буюу түүнээс дээш настай хүүхдэд хэмж.
Ажигла, сонс
2 нас хүрээгүй бол хэвтүүлж уртыг, 2 ба түүнээс дээш бол зогсоож өндрийг хэмж. Хүйс, нас, жинтэй хамт Ж/Ө/У-ыг тооцно.
Хүүхэд ХДХВ-ийн тусламжинд хамрагдаагүй бол шалга.
Асуу
Эхэд зөвлө
Хуудас 24–30Хүндрэлгүй хоол тэжээлийн цочмог хүнд дутал (хаван буюу ЖӨ/У -3Z-онооноос доош буюу БТ 115 мм-ээс бага)-тай, 6 сар ба түүнээс дээш насны бүх хүүхдийн хоолны дуршлыг үнэл
ЭМА анхны ба давтан үзлэг бүрт хоолны дуршлыг үнэлэх нь чухал. Эмчилгээний хоолоо идэхэд эх, хүүхдэд тохиромжтой орчин бий болго. Хүүхэд ихэнхдээ эмчилгээний бэлэн хоолыг 30 минутад иддэг.
Эхэд тайлбарлаж өг:
- Хүүхдийн хоолны дуршлыг үнэлэх зорилго.
- Эмчилгээний бэлэн хоол гэж юу вэ?
Эмчилгээний бэлэн хоолыг хэрхэн өгөх:
- Эмчилгээний бэлэн хоол өгөхийн өмнө гараа угаа.
- Хүүхдийг хооллоход тохиромжтойгоор цэх суулгах
- Хооллохдоо хүчлэлгүй хүүхдийг урамшуулах
- Эмчилгээний бэлэн хоолоор хооллож байгаа хүүхдэд аягаар цэвэр ус ихээр өгөх
Хүүхдэд идүүлэх эмчилгээний хоолны зохистой хэмжээ:
Хэрэв хүүхэд өгч байгаа эмчилгээний бэлэн хоолыг дуусгасан эсвэл дуусгаж чадахгүй байгаа эсэхийг 30 минутын дараа шалга, тэгээд шийд:
- Хүүхэд 30 минутын дотор эмчилгээний бэлэн хоолны (92 г) гуравны нэг буюу 3 цайны халбагыг дор хаяж дуусгаж чадаж байгаа.
- Хүүхэд 30 минутын дотор эмчилгээний бэлэн хоолны (92 г) гуравны нэг буюу 3 цайны халбагыг идэж чадахгүй байгаа.
Хэрэв хүүхэд 2 нас хүрээгүй, ХТЦХД-тай, цус багадалт-тай хүүхдийн хооллолтыг үнэл. Эхээс хүүхдийн хооллолт ба өвчтэй үеийн хооллолтын талаар асуу. Эхийн хариултыг хүүхдийн насанд тохирох Хооллолтын зөвлөмжтэй харьцуул.
Асуу - Та хүүхдийг хэрхэн хооллодог вэ?
Хэрэв хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол асуу:
- Өдөрт хэдэн удаа хөхүүлдэг вэ?
- Шөнө бас хөхүүлдэг үү?
Хүүхдэд өөр нэмэлт хоол, шингэн хэрэглэдэг үү?
- Ямар хоол, шингэн өгдөг вэ?
- Өдөрт хэдэн удаа вэ?
- Хүүхдийг хооллоход юу хэрэглэдэг вэ?
Хэрэв ХТЦХД-тай буюу ХДХВ-ийн халдвар илэрсэн сарын дотор жин нэмээгүй буюу жин буурсан бол асуу:
- Хоолны цэс хэр баялаг вэ?
- Хүүхэд насандаа тохирсон цэсээр хооллодог уу?
- Хүүхдийг хэн хэрхэн хооллодог вэ?
- Гэрт нь ямар хоол өгөх боломжтой байна?
Өвчлөлийн үед хүүхдийн хооллолт өөрчлөгдсөн үү?
- Хэрэв тийм бол яаж?
Түүнчлэн ХДХВ-д өртсөн хүүхдэд: хэрэв эх, хүүхэд урьдчилан сэргийлэх эмчилгээ, РВЭ эмчилгээ хийгдэж байгаа, эхийн сүүгээр хооллодог бол, асуу:
- РВЭ эм авсан уу? Бүх тунгаа авсан уу, зарим тунгаа авсан уу эсвэл эм аваагүй юу?
- РВЭ эмийг хүүхэд авсан уу (хэрэв эхийн сүүгээр хооллолтыг зогсоосны дараа 1 долоо хоногийн дотор РВЭ эмчилгээг эхлүүлэх бодлоготой юу)? Хүүхэд бүх тунгаа авсан уу, зарим тунгаа авсан уу эсвэл эм аваагүй юу?
Хэрэв эхийн сүүгээр хооллодоггүй бол, асуу:
- Ямар сүү өгдөг вэ?
- Өдөр, шөнө хэдэн удаа хооллодог вэ?
- Хооллох бүрдээ хэр хэмжээгээр өгдөг вэ?
- Сүүгээ яаж бэлтгэдэг вэ?
- Сүүгээ хэрхэн бэлтгэдэг, хүүхдээ хэрхэн хооллодгийг эхээр хийлгүүлэх.
- Эхийн сүүгээр хооллож байсан уу?
- Сүү нь дуусахаас өмнө шинэ сүүг бэлдэж чаддаг уу?
- Сүүгээ юугаар өгдөг вэ? Аягаар уу, угжаар уу?
- Сүүний саваа хэрхэн цэвэрлэдэг вэ?
Өвчтэй ба эрүүл, ХДХВ-д өртсөн РВЭ сэргийлэх эмчилгээ хийлгэж байгаа бүх хүүхдийн хооллолтын зөвлөмж
Өдөр тутмын хоол нь хангалттай хэмжээтэй, илчлэгээр баялаг (жишээлбэл, тос нэмсэн): мах, загас, өндөг, буурцаг, жимс ногоо агуулсан байна.
- Төрсний дараа аль болох эрт, арьс арьсаар шүргэлцүүлэн хүүхдээ тэвэр.
- Хүүхдийг төрсний дараах эхний 1 цагийн дотор хөхийг амлуул. Ангир уургийг эрт амлуулснаар хүүхдийг олон өвчнөөс хамгаална. Шар өнгөтэй, өтгөн сүү болох ангир уургийг хүүхэддээ өг.
- Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа өдөр шөнөгүй хоногт 8-аас доошгүй удаа хөхүүл. Тогтмол хөхүүлснээр сүүний гарц нэмэгдэнэ.
- Хэрэв хүүхэд жижиг (бага жинтэй төрсөн) бол 2-3 цаг тутам хөхүүлэх шаардлагатай. Хүүхэд унтаад байгаа тохиолдолд 3 цаг тутам сэрээж хөхөө хөхүүлэх шаардлагатай.
- Өөр хоол, шингэн бүү өг. Эхийн сүү бүх хүүхдэд хэрэгтэй.
- Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл. Хүүхэд уйлагнах, хуруугаа хөхөх, уруулаа хөдөлгөх зэрэг өлсөж байгаа шинжийг ажигла.
- Хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнөгүй хоногт 8-аас доошгүй удаа хөхүүл. Тогтмол хөхүүлснээр сүүний гарц нэмэгдэнэ.
- Өөр хоол, шингэн бүү өг. Эхийн сүү бүх хүүхдэд хэрэгтэй.
- Ойр ойрхон хөхүүлнэ.
- Нэмж 2 - 3 удаа хоол өгнө.
- 2 - 3 хоолны халбага хоол өгч эхэлнэ.
- Хоолны хэмжээг аажим нэмэгдүүлнэ.
- Өтгөвтөр, хоолонд ашиглах мах болон бусад хүнсний бүтээгдхүүнийг 2-3 дахин машиндсантай адилхан жижиглэнэ.
- Ойр ойрхон хөхүүлнэ.
- Нэмж 2 - 3 удаа хоол өгнө.
- Зууш (нухсан талх, жигнэмэг, нухаш гм) 1 - 2 удаа өгч болно.
- 2 - 3 хоолны халбага хоол өгч эхэлнэ.
- Хоолны хэмжээг аажим нэмэгдүүлж тал аяга хоол өгнө.
- Өтгөвтөр, хоолонд ашиглах мах болон бусад хүнсний бүтээгдхүүнийг 2-3 дахин машиндсантай адилхан жижиглэнэ.
- Ойр ойрхон хөхүүлнэ.
- Нэмж 3 - 4 удаа хоол өгнө.
- Зууш (талх, боорцог, жигнэмэг гм) 1 - 2 удаа өгч болно.
- Тал аяга хоол өгнө.
- Сайтар жижиглэж хэрчсэн, нухсан хоол болон барьж идэх боломжтой хоол, хүнс өгнө
- Хоолонд ашиглах мах болон бусад хүнсний бүтээгдхүүнийг сайн жижиглэн хэрчинэ.
- Гэрийн хоолны өтгөн хэсгээс жижиглэн өгч болно
- Ойр ойрхон хөхүүлнэ.
- Нэмж 3 - 4 удаа хоол өгнө.
- Зууш (талх, боорцог, жигнэмэг гм) 1 - 2 удаа өгч болно.
- Нэг удаад аяганы ¾-тай тэнцүү эсвэл 1 аяга хоол өгнө
- Жижиглэж хэрчсэн хоол, хүнс
- Гэрийн хоолны өтгөн хэсгээс өгч болно
- Нэмэлтээр 1 - 2 удаагийн хоол өгнө.
- Зууш 1 - 2 удаа өгч болно.
- Нэмэлтээр 1 - 2 удаагийн хоол өгнө.
- Зууш 1 - 2 удаа өгч болно.
- Дээр дурдсан тухайн насны хүүхдийнхтэй адил хэмжээтэй хоол өгнө.
- Дээр дурьдсаны дагуу насанд нь тохируулан хооллоно.
- Эхийн сүү
- Амьтны гаралтай хүнс (малын ба тахиа, загасны мах, элэг, өндөг, сүү, цагаан идээ)
- Үр тариа, төмс (улаан буудайн гурил, төрөл бүрийн будаа, төмс, манжин зэрэг үндэст эсвэл булцуут ургамал)
- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Буурцагт ургамал (вандуй, шош)
- Төрөл бүрийн самар, үр түүгээр хийсэн бүтээгдэхүүн
- А аминдэмээр баялаг жимс ногоо (жүрж, гүн ногоон навчит ногоо, лууван, хулуу, чацаргана, нэрс, хад, аньс, алим, гадил, хан боргоцой, тарвас, лооль, байцаа)
- Бусад жимс ногоо
- Дээрхийн адил, гэхдээ өдөрт 1 - 2 аяга сүү нэмж өгнө.
- Халуун үед нэмэлтээр 2 - 3 аяга шингэн зүйл өгнө.
Хүүхдийг идэвхтэй хооллох
- Нэмэгдэл хоол өгч эхлэх эхний үед хүүхдийг хооллохдоо тэвчээртэй байж, тодорхой хугацаа зарцуулна.
- Хүүхдийг эцэг эх, асрамжлагч нь өөрсдөө гардан хооллож, идэж байгаа хоолны хэмжээг хянана. Хүүхдийг дутуу, эсвэл хэтрүүлэн хооллож болохгүй.
- Хүүхдийг хооллох тавтай орчин бүрдүүлнэ. Тухайлбал: хүүхдэд зориулсан ширээ сандал, аяга таваг, халбага сэрээ хэрэглэнэ
- Хүүхдийг өөрөө хоолоо идэх дадал (ширээний ард зөв суух, халбага барих, хоолоо халбагдах, аягаар уух)-д сургахад цаг хугацаа зарцуулна.
Эрүүл ахуй
- Цэвэр байх (гар, хоол, хүнс бэлдэх талбай, гал тогооны хэрэгсэл)
- Болсон ба түүхий хүнсийг тусгаарлах
- Хоол хүнсийг гүйцэд болгох
- Хоол хүнсийг зохих хэмд хадгалах
- Цэвэр, аюулгүй ундны ус хэрэглэх
- Хоол бүрийг шинээр бэлдэж өгнө.
- Хоолыг бэлдмэгц, хадгалахгүй хүүхдэд өгнө
- 0-6 сар хүртэлх насны хүүхдийг дагнан хөхөөр хооллох ёстой. Гэхдээ холимог болон тэжээвэр хооллолттой хүүхдэд дараах зөвлөмжийг өгнө.
- Хүүхдэд тусгайлсан аяга халбагатай болгох (зөвхөн аяга халбагаар хооллох)
Хүүхдэд өгөх сүүний хэмжээг тооцох
- Хүүхэд 2500 г ба түүнээс дээш жинтэй бол хүүхдийн биеийн жингийн 1 кг тутамд 150 мл сүүг хоногт өгөхөөр тооцно. Нийт сүүний хэмжээг 2-3 цаг тутамд өгөхөө бодож 8-12 хуваана.
- Хүүхэд 2500 г-аас доош жинтэй бол биеийн жингийн 1 кг тутамд 60 мл сүүг хоногт өгөхөөр тооцно.
- Бага жинтэй хүүхдийн хоногт уух сүүний хэмжээг түүний биеийн жингийн 1 кг тутамд 10-20 мл-аажим ихэсгэн, 1 кг биеийн жин тутамд 160 мл сүү уух хүртэл нэмэгдүүлнэ
- Хүүхдийн хоногт уусан сүүний хэмжээг сайтар хянана.
- Хэрэв эхийн сүүгээр хооллодог бол өдөр шөнөгүй, олон удаа, сайн хөхүүл.
Хэрэв бусад сүү, сүүн тэжээл хэрэглэдэг бол дор дурьдсаны аль нэгээр соль:
- Хөхүүлэх тоог нэмэгдүүлэх
- Шинэхэн таргаар орлуулах
- Сүүний хагасыг тэжээллэг зутан, цагаан будааны зутан зэрэг хагас шингэн хоолоор орлуул.
- Бусад хоолны тухайд, хүүхдийн насанд тохирсон хооллолтын зөвлөмжийг ашигла.
Насанд тохирсон хооллолтын ерөнхий зарчмыг баримтлан хооллоно. Өвчний үед болон өвчний эдгэрэлтийн үед хүүхдийг хөхүүлэх, хооллох хэмжээ, давтамжинд онцгой анхаар.
- Хэрэв хүүхэд хөхөө хөхөх, хоол идэх дургүй бол хооллох давтамжийг нэгээр нэмэгдүүлнэ.
- Ердийн үеэс илүү их шингэн өгнө.
- Өвчтэй хүүхдэд энгийн зутан, бантан гэх мэт өтгөн, өтгөвтөр, хэт их тослог биш хоол өгнө.
Өвчилсний дараа 2 долоо хоногийн хугацаанд хүүхдийн хооллох давтамжийг нэмж, 1 удаа өтгөн, өтгөвтөр хоолыг нэмэлтээр өгнө.
Өвчтэй хүүхдэд
- Насанд нь тохирсон хооллолтын ерөнхий зарчмыг баримтлан хооллоно.
- Өвчний үед болон өвчний эдгэрэлтийн үед хүүхдийг хөхүүлэх, хооллох хэмжээ, давтамжид онцгой анхаарна
- Хэрэв хүүхэд хөхөө хөхөх, хоол идэх дургүйн улмаас нэг удаад хооллох хэмжээ бага бол хөхүүлэх болон хооллох давтамжийг нэмэгдүүлнэ.
- Ердийн үеэс илүү их шингэн өгнө.
Суулгалттай хүүхдэд:
- Шингэн илүү өгснөөр амийг нь аварч болно. „Хүүхдийг эмчил“ хүснэгтийн А буюу Б төлөвлөгөөгөөр шингэн уулга.
- Үйлдвэрийн савлагаатай жимсний шүүс, ундаа авч өгч болохгүйг эхэд анхааруул.
- Эхийн хөх өвчилсөн бол түүнд анхаарал тавьж, тусламж үзүүлэхээр эргэж оч.
- Хэрэв эхийн хөх өвчилсөн (цус хурах, хөхний толгой хагарах, хөхний халдвар гэх мэт) бол түүнд тусламж үзүүлэх буюу эмнэлэг рүү явуул.
- Хүч чадлаа хадгалж, эрүүл явахын тулд сайн хооллож байхыг эхэд зөвлө.
- Эхийн дархлаажуулалтын байдлыг шалгаж, хэрэв шаардлагатай бол түүнд татрангийн эсрэг хоргүйсүүр тарь.
- Хэрэв эх ХДХВ-ийн халдвар эерэг бол нэмэлт зөвлөгөө өг.
Эхийг:
- Гэр бүл төлөвлөлт
- БЗДХ ба ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэгтэй байгаа эсэхийг шалга.
Давтан үзлэг
Хүүхдийн өвчний ангиллын дагуу хүүхдээ давтан үзлэгт товлосон хугацаанд заавал авчрахыг эхэд зөвлө
| Хэрэв хүүхэд: | Давтан үзлэгт эргэж ирэх хугацаа: |
|---|---|
| Уушгины хатгалгаа | 3 хоног |
| Цусан суулга | 3 хоног |
| Халууралт | 3 хоног |
| Нүд буюу амны хүндрэлтэй улаанбурхан | 3 хоног |
| Амны гэмтэл буюу шархлаа | 3 хоног |
| Ужиг суулгалт | |
| Чихний цочмог халдвар | |
| Чихний архаг халдвар | |
| Хоолой залгиурын идээт үрэвсэл, залгиурын үрэвсэл | |
| Өөр ямар нэг өвчин, хэрэв сайжрахгүй бол | |
| Хүндрэлгүй ХТЦХД | 7 хоног |
| Хооллолтын бэрхшээл | 7 хоног |
| Цус багадалт | 14 хоног |
| Хоол тэжээлийн цочмог хүндэвтэр дутал | 2-4 долоо хоног |
| Рахит | 30 хоног |
| Цагаан хорхойтох өвчин | 30 хоног |
Эрүүл хүүхдийн дараагийн давтан үзлэг
Товлолын дагуу дараагийн дархлаажуулалтанд хэзээ ирэхийг эхэд зөвлө.
Хэзээ яаралтай эргэж үзүүлэх
Хүүхдэд дараах шинжүүдийн аль нэг байвал яаралтай эргэж үзүүлэхийг эхэд зөвлө.
Ямар нэг өвчтэй хүүхэд:
- Уух буюу хөхөхдөө муудах
- Өвчин хүндрэх (бие нь муудах)
- Халуурах
Уушгины хатгалгаагүй: ханиад шуухинаатай хүүхэд:
- Амьсгал олшрох
- Амьсгал саадтай болох
Суулгалттай хүүхэд:
- Баас цустай болох
- Уухдаа муу болох
Эх сурвалж: Хүүхдийн өвчний цогц менежмент, ЭМЯ.