Антибиотикт тэсвэртэй нян угаалгын машинаар дамжин халдварлах боломжтой

Угаалгын машин нь нянгийн халдвар дамжих нэг төрлийн зам болох боломжтой. 2012 оны 4 сараас 2013 оны 5 сарын хооронд шинэ төрсөн нярайнуудад Klebsiella oxytoca төрлийн бактерийн халдвар өндөр байсан шалтгааныг нярайн тасгийн ариутгалын угаалгын машинтай холбоотой гэж Боннын их сургуулийн эрүүл ахуйн мэргэжилтнүүд тогтоожээ.

Гол халдвар тархах нөхцөл нь гэр ахуйн хүрээнд хэрэглэдэг энгийн угаалгын машин байсан ба энэ талаар Applied and Environmental Microbiology сэтгүүлд саяхан нийтлэгджээ.

Антибиотикт тэсвэртэй бактери нь угаалгын машинд ариутгагдалгүй үлдэж халдвар тараах боломжтой талаар өмнө нь мэдээлж байсан ч хараахан баталж чадаагүй байсан юм. Боннын их сургуулийн Эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид (IHPH) анх удаа эмэнд тэсвэртэй нян нь угаалгын машинаар дамжин хүнд халдварлах боломтой гэдгийг нотоллоо.

Энэхүү Klebsiella-oxytoca төрлийн үүсгэгч нь өвөрмөц онцлогтой, грамм сөрөг эмнэлгийн дотоод халдвар үүсгэгч нянгийн тусгай мэдээллийн санд өнөөг хүртэл бүртгэгдээгүй байсан юм хэмээн судалгааны удирдагч Рикарда Шмитхаусен цохон тэмдэглэжээ. Нянгийн өвөрмөц онцлог чанар болон эцэг эх, асрагч ажилчдын аль нь ч бактерийг тараах боломжгүй байсан зэрэг нь халдварын замыг хялбар илрүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ.

Халдварын тархах шалтгааныг шинжлэх явцад угаалгын машины дотор хэсэг болон хаалганы резинэн тусгаарлагчаас энэхүү бактерийг илрүүлсэн бөгөөд тухайн угаалгын машин дотор угаагдсан оймс болон малгайгаар нярай халдвар авсныг нарийвчлан тогтоожээ.

Энэ бол маш ховор тохиолдол, учир нь эмнэлэг доторх угаалга нь өндөр температурт тусгай зориулалтын ариутгалын бодисоор олон үе шаттай явагддаг тул энэхүү халдварын зам нь зарчмын хувьд боломжгүй. Харин тухайн үед нярайн тасгийн угаалгын машин нь ахуйн хэрэглээний энгийн машин байсан юм.

IHPH-ийн захирал Мартин Экснер

Үүнээс үзэхэд энэхүү халдвар нь мөн ахуйн хүрээнд тархах боломжтой ба ихэнх айл өрх цахилгааны зардалаа хэмнэх зорилгоор 60-с бага градуст хувцсаа угаадаг нь халдвар тархах эрсдэл байгааг харуулж байгаа юм. Иймд мэргэжилтнүүд хувцас, ахуйн хэрэглээний зүйлсээ доорх тохиолдолуудад 60-с өндөр градуст дээрх төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор угааж байхыг зөвлөж байна.

  • Асаргаанд буй ахмад настан эл шархтай болон давсагны катетр тавиулсан
  • Идээт үрэвсэл, шархтай хүмүүс
  • Дархлаа сул ба халдвар авах өндөр эрсдэлтэй өвчтөн

Эх сурвалж: Schmithausen R et al: The washing machine as a reservoir for transmission of extended spectrum beta-lactamase (CTX-M-15)-producing Klebsiella oxytoca ST201 in newborns, Applied and Environmental Microbiology, DOI: 10.1128/AEM.01435-19

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !