Пародонтитийн үед цусны даралт ихсэх эрсдэлтэй

Шүдний суурь эдийн үрэвсэл буюу пародонтит нь өргөн тархсан өвчлөл ба цусны даралт ихсэлттэй хамааралтай байж болох талаар доорх судалгаа харуулжээ. Пародонтитийн эмчилгээ нь артерийн гипертензийн (АГТ) эсрэг үйлдэлтэй гэж үздэг ч үүнийг одоохондоо батлаагүй байгаа юм.

Олон судлаачид пародонтит, артериосклероз, зүрх судасны өвчин тэр дундаа цусны даралт ихсэх өвчний хоорондох хамаарлын талаар дурдсан байдаг ч патогенезыг одоогоор тайлбарлаж чадаагүй байна.

Судалгааны арга зүй:

Нийт 40 судалгаанд мета-анализ хийсэн. Дунд зэргийн болон хүнд хэлбэрийн пародонтит бүхий өвчтөнүүдийн доторх АГТ-ийн тархалтыг судалж үр дүнг нь шүдний суурь эдийн үрэвсэлгүй хүмүүсийн дундах АГТ-ийн тархалттай харьцуулав.

Судалгааны үр дүн:

  • Бусад судалгааны (пародонтит ба артерийн гипертензи хоёрын хоорондын холбоо хамаарал) үр дүнтэй тохирсон.
  • Дунд зэргийн пародонтитийн үед OR (Odds Ratio) 1, 22 (95% CI: 1,10–1,35), хүнд хэлбэрийн пародонтитийн үед 1.49 (95% CI: 1.09-2.05).
  • Пародонтитийн үед цусны даралт ихсэх өндөр эрсдэлтэй нь (OR = 1.68, 95% CI: 0.85-3.35) батлагдсан.
  • Пародонтиттай өвчтөний систолын даралтын хэмжээ нь хяналтын бүлгээс дунджаар 4.49 мм.муб-аар өндөр байсан ба диастолын даралтын хэмжээ 2.03 мм.муб өндөр байв.
  • Судалгаанд хамрагдсан 12 судалгаанаас ердөө тавд нь пародонтитийн эмчилгээний дараа систолын даралт 3-12.5 мм.муб буурсан, диастолын 0-10 мм.муб буурсан байна.

Судалгааны үр дүнгээс харахад пародонтит ба гипертензи хоёрын хооронд хамаарал байгаа нь батлагдаж байна. Гэсэн хэдий ч пародонтитын үед хийгддэг үрэвслийн эсрэг эмчилгээ нь цусны даралтыг бууруулдаг эсэх нь бүрэн нотлогдсонгүй. Амны хөндийн өвчлөл нь зүрх судасны, цаашлаад бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн шалтгаан болдог талаар сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд харуулж байгаа ба эдгээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь амны хөндийн эрүүл ахуй болох талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: Eva Muñoz Aguilera et al: Periodontitis is associated with hypertension: a systematic review and meta-analysis; Cardiovascular Research, DOI: https://doi.org/10.1093/cvr/cvz201

Абстракт ?

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

6 сарын эрх 50% хямдарлаа. Хугацаа дуусахад

Өдөр
Цаг
Минут
Хямдралын хугацаа дууссан

  6 сарын бүх агуулга үзэх эрх

ICD – 10 Өвчний ангиллын цахим лавлах

  Хөнгөлөлттэй эмийн лавлах

79,800 ₮

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !