Бүсэлхий нурууны өвдөлтийн оношилгоо эмчилгээний алгоритм

Насанд хүрсэн 5 хүн тутмын нэг нь архаг нурууны өвдөлттэй байдаг. NEJM -ээс доорх алгоритмийг оношилгоо эмчилгээнд зориулан гаргажээ.

Оношилгооны зарчим нь голдуу асуумж болон бодит үзлэг дээр тулгуурлана. Нурууны доод хэсгийн буюу бүсэлхий нурууны өвдөлт нь дангаараа нийт өвчтнүүдийн 93% орчимд тохиолдоно. Бүсэлхий-ууцны радикулопати – бүсэлхий нурууны өвдөлт болон радикул өвдөлттэй хавсрах – Өвчтнүүдийн 4% орчимд тохиолдоно. Нурууны сувгийн нарийсал (spinal stenosis) – Голдуу ахимаг настнуудад тохиолддог. Өвдөлт суухад намжих шинжээр илэрдэг. Өвчтнүүдийн 3% орчимд тохиолдоно.

Зарим өвчтнүүдэд “аюултай шинж” илрэл болон эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан яаралтай менежмент хийх шаардлага гардаг, үүнд:

  • Мэдрэхүйн болон хөдөлгөөний мэдрэлийн дутмагшил илэрсэн эсвэл даамжирч байгаа
  • Өтгөн болон шээс задгайрах болсон эсвэл шээс чавдагшрах шинжүүд шинээр илэрсэн
  • Saddle anesthesia буюу бүсэлхийнээс доошхи хэсгийн мэдээ алдагдах
  • Хоёр талын радикулопатийн шинж тэмдгүүд
  • Шалтгаангүй жин буурах, халуурах, эсвэл шөнөдөө хөлрөх
  • Яс сийрэгжилт, нурууны мэс засал, эсвэл хавдар зэрэг ясанд нөлөөлөх өвчний түүхтэй
  • Мэдэгдэхүйц гэмтэлтэй
  • Дархлаа дарангуйлах эсвэл глюкокортикойд удаан хугацаанд хэрэглэсэн түүхтэй
  • Судсаар тарилга эмчилгээ хийлгэдэг
  • Шинж тэмдэг, мэдрэлийн өөрчлөлт бүхий бүсэлхийн сувгийн нарийслын онош сэжиглэгдсэн

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол яаралтай онош тодруулах, үзлэг хийх, дүрс оношилгооны шинжилгээ шаардлагатай. Ялангуяа “адуун сүүлний хам шинж” буюу cauda equina syndrome эсвэл нугас дарагдлын шинж илэрсэн бол.

Яаралтай бус тохиолдол:

  • Энгийн бүсэлхий нурууны / нурууны доод хэсгийн/ өвдөлт
  • Давсагны үйл ажиллагааны алдагдал илрээгүй нэг талын радикулопати
  • Мэдрэлийн үйл ажиллагааны дутмагшил илрээгүй, тэсэж болохоор шинж тэмдэг бүхий.
  • Х  – Лавшруулсан шинжилгээ болон дүрс оношилгоо шаардлагагүй

Эмчилгээ

  • Өвчтөнд 4-6 долоо хоногийн турш консерватив эмчилгээ зөвлөх
  • Хэвтрийн дэглэмээс зайлсхийх, идэвхитэй хөдөлгөөнтэй байх болон нуруугаар бөхийх, эргүүлэх хөдөлгөөнөөс зайлсхийх
  • Эмийн бус эмчилгээ хийж үзэх ( жишээ: халуун жин, иллэг, нурууны бариа, зүү эмчилгээ, иог)
  • Эсрэг заалтгүй бол богино хугацаанд ҮЭСБЭ (NSAIDs) -ээс хэрэглэх
  • NSAIDs үр дүнгүй бол бензодиазепинийн бус араг ясны булчин суллах бэлдмэлүүд хэрэглэх ( жишээ: cariprodol, cyclobyenzaprine, metaxalone, tizanidine)
  • Aцетаминофен хэрэглэх ( клиникийн судалгаануудаар батлагдсан үр дүнгүй байгаа ч)
  • ФЭ-ний эмч рүү илгээх (эрт үед РТ буюу физик эмчилгээ хийхийн үр нөлөөний талаар батлагдсан судалгаа байхгүй ч)
  • Өвчтөний Эрүүл мэндийн боловсролыг сайжруулах
  • Эмчилгээний үр дүнгийн талаар бодит мэдээлэл өгөх: Ихэнхи өвчтөнүүдийн хувьд 1 сарын дотор өвдөлт сайжирдаг.
  • Мэдээллийн эх сурвалжийг зөвлөх ( жишээ нь: medlineplus.gov/backpain.html )

Дээрхийн дагуу 4-6 долоо хоног эмчлээд үр дүнгүй бол:

  • Физик эмчилгээнд илгээх
  • Инвазив бус, эмийн бус эмчилгээг үргэлжлүүлэх, үүнд: дасгал, сэргээн засах эмчилгээ, зүү эмчилгээ, сэтгэл засал эмчилгээ
  • NSAIDs-ийг солих
  • Өмнө нь хэрэглээгүй бол бензодиазепинийн бус араг ясны булчин суллах бэлдмэлүүд хэрэглэх ( жишээ: cariprodol, cyclobyenzaprine, metaxalone, tizanidine)
  • Шинж тэмдэг сайжрахгүй, өвдөлт улам нэмэгдэх эсвэл 12 долоо хоногийн консерватив эмчилгээнд өвдөлт сайжрахгүй бол дүрс оношилгоо хийх

Дүрс оношилгоонд

  • Хэрэв хугарал болон дегенератив үений эмгэгүүдийг сэжиглэж байвал – Рентген зураг авах
  • Халдвар, хавдар болон мэдрэл дарагдал сэжиглэж байвал – MRI
  • Хэрэв MRI эсрэг заалттай бол /соронзлогддог метал импланттай/ бол – СТ
  • Хэрэв дүрс оношилгоогоор хэвийн эсвэл үений дегенератив эмгэг зөвхөн илэрч байвал:

Дараах эмчилгээнүүдээс нэмэлтээр зөвлөх

  • MRI шинжилгээний үр дүнд тулгуурлан глюкокортикойд тарилга санал болго
  • Эмийн бусд эмчилгээний аргуудыг санал болго, үүнд: дасгал, сэргээн засах эмчилгээ, зүү эмчилгээ, стресс бууруулах сэтгэл засал, тай-чи, иог, болон нурemууны бариа эмчилгээ
  • 1-р эгнээний NSAIDs эмчилгээнд
  • 2-р эгнээний эмчилгээнд DULOXETINE
  • 3-р эгнээний эмчилгээнд: трицикл анти-депрессант, tramadol

Тэмдэглэл: Трамадолоос бусад опойд эмүүдийг эмчилгээнд зөвхөн өмнөх эмчилгээ үр дүнгүй байсан болон опойд эмчилгээний ашиг/ эрсдлийг үнэлсэний үндсэн дээр хийнэ.  2018 онд хийгдсэн судалгаанаас харахад архаг өвдөг, нуруу болон ташааны өвдөлтийн үед опойд өвдөлт намдаах эм хэрэглэх нь опойд бус өвдөлт намдаах эмчилгээнээс үр дүнгийн мэдэгдэхүйц их ялгаа байгаагүй.

Хэрэв дүрс оношилгоогоор үений дегенератив эмгэгээс бусад өөрчлөлтүүд илэрч байвал:

Шалтгааныг нь эмчил:

  • Дискний ивэрхий – дискэктоми /мэс засал/ эсвэл глюкокортикойд тарилга
  • Нурууны сувгийн нарийсал – ламинэктоми /мэс засал/ эсвэл глюкокортикойд тарилга
  • Халдвар, хавдар, хугарал – зохих журмын дагуу эмчил

Эх сурвалж:

Nejm

NEJM + Knowledge

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !