Зөвхөн эрхтнийг бус бүтэн биеийг хипотермид оруулах боломжтой

Балтимор (АНУ). Эмч нар хүнд шарх, бэртэлтэй өвчтөнийг анх удаа биеийн температурыг бууруулж клиник үхэлд оруулж тодорхой хугацаанд байлгасны дараа буцаан сэргээх туршилт хийжээ. Ингэснээр хүнд өвчтөнд эмчилгээ хийх хангалттай хугацааг хожих юм.

Энэхүү аргын үндэс нь гипотерми буюу биеийн температурыг бууруулах явдал юм. Зүрхний мэс засал болон эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг хагалгааны үед энэ төрлийн арга техник өргөн хэрэглэгддэг.

New Scientist сэтгүүлд Мэрилендийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтдийн (UMB SOM) нэгэн сонирхолтой туршилтын талаар нийтлэгджээ. Энэхүү судалгаанд эрхтэн шилжүүлэн суулгахад хэрэглэдэг хөргөх аргыг хүний биед туршсан байна. Энэхүү арга нь Supercooling хэмээх 27 цаг хүртэл эрхтнийг хөргөж хадгалах арга дээр суурилсан ажээ.

Судалгааны удирдагч Самуил Тишерманы мэдээлснээр эмч нар эмчилгээний шинэ аргыг ашиглан яаралтай эмчилгээ, мэс засал шаардлагатай өвчтөнүүдийг хагалгаанд бэлдэх болон хагалгааны явцад илүү их цаг хожиж чадах юм гэжээ. Тодорхой тооны өвчтөнд энэхүү процедурыг туршиж үзсэн бөгөөд туршилтын үр дүнг нь хараахан танилцуулаагүй байна. Үр дүнг 2020 оны эцэс гэхэд нийтэлнэ гэж судалгааны удирдагч мэдээлжээ.

Өвчтөний биеийн температурыг 10-15 хэм хүртэл бууруулсан бөгөөд цусны урсгалыг хадгалах зорилгоор давсны уусмалыг ашиглажээ. Энэ явцад тархины үйл ажиллагаа бараг бүрмөсөн зогсдог аж.

Энэхүү туршилтын талаар өөр орны судлаачид…

Эл шинэ арга нь зарчмын хувьд боломжтой бөгөөд туршилтын амьтан дээр хийгдэж байсан. Одоогоор Ш.У-д тархийг хөргөж тодорхой хугацаанд үйл ажиллагааг нь хадгалж, хамгаалахаас илүү үр дүнтэй арга байхгүй байна.

Бернд Боттигер (ХБНГУ, Köln хотын их сургуулийн эмнэлгийн анастезиологич, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч)

Мөн түүний үзэж буйгаар энэхүү хөргөх арга нь хүн дээр хэрэгжүүлж болохуйц эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэжээ. Учир нь АНУ-н эрдэмтэд өөрсдийн үр дүнг хараахан нийтлээгүй байна.

Судалгааны удирдагч Tisherman-ы мэдээлж буйгаар дээрх аргаар өвчтөнийг хоёр цаг орчим клиник үхэлд оруулж шаардлагатай арга хэмжээг авсны дараа цусыг биед буцаан оруулах юм байна. Дараа нь биеийн температур аажмаар нэмэгдэж, өвчтөн тогтворжиж, хэвийн байдалдаа орно.

Нью-Йоркийн Шинжлэх Ухааны Академийн симпозиум дээр Tisherman-ы баг өвчтөнийг хөргөх аргыг амжилттай хийсэн талаараа танилцуулсан бөгөөд Guardian энэхүү үйл явдлыг мэдээлсэн байна. Ойрын ирээдүйд судалгааны баг хүнд бэртсэн арван өвчтөнд энэхүү аргаа үргэлжлүүлэн туршихаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian, New Scientist

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !