Антибиотик хэрэглээний суурь ойлголтууд

Та бүхний өдөр тутамд хэрэглэгдэж буй Антибиотик эмчилгээний зарим суурь ойлголтуудыг хүргэж байна. Антибиотик эмчилгээг анхнаас нь зөв хэрэглэж хэвших нь харшил, хордлого, дасал зэрэг хүндрэл үүсэхээс сэргийлж чадах юм.

Хэрэглэх заалтыг нарийн тодорхой гаргах:

  • Юун түрүүн халуун бууруулах зорилгоор антибиотик сонгохгүй байсан нь дээр. Халууралт нь антибиотик хэрэглээний заалт биш.

Зорилтот, чиглэсэн эмчилгээ:

  • Антибиотик эмчилгээний өмнө зайлшгүй үүсгэгчийг хязгаарлах, өвчин тархахаас сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Тохирсон Антибиотик сонгох:

  • Богино хүрээний үйлдэлтэй эмийг сонгож авахыг хичээх хэрэгтэй. Гаж нөлөө болон бусад эм хоорондын харилцан үйлчлэлийг анхаарах, ялангуяа олон эм зэрэг хэрэглэж буй тохиолдолд. Судсаар өгч буй эмээ шахмал хэлбэрээр өгөх бол тохирсон эмийг нарийн тооцоолсны дараа өвчтөндөө өгөх. Антибиотикийг байнга өөрчлөх шаардлагагүй. Дийлэнх тохиолдолд зөв антибиотик сонгосноор 2-3 хоногийн дараагаар үрэвслийн шинжүүд аажим арилж эхэлдэг.
  • Өвчтөний санхүүгийн бололцоог харгалзан эмээ сонгох.

Эмийн тунг нягталж хянах:

  • Шаардлагатай хэмжээний дээд тунгаар өгөх. Бөөрний дутагдлын үед тунг тохируулан өөрчлөх. COCKROFT & GAULT шаардлагатай үед харгалзах.
  • Богино хүрээний үйлдэлтэй эмийг хэрэглэж буй тохиолдолд эмийн төвшинг цусны серумд тодорхойлох. Зөв цагт сорилыг авах! Жишээ нь: Аминогликозид, Ванкомицин хэрэглээнд
  • Эсрэг заалтуудын анхаарах: Антибиотик олгохоос өмнө эмийн харшил үгүйсгэх. Ихэнх анамнезээр авсан пенициллины аллерги буруу байх магадлалтай байдаг. Шаардлагатай гэж үзвэл харшлын тест хийх.
  • Эмчилгээний хугацааг анхаарах: Халуун буурснаас 3-5 хоног. Эмчилгээний хугацаа 7-10 дээш хоногууд олгох тохиолдолд шалтгаанаа тайлбарлах буюу тохирсон үндэслэлтэй байх. Ихэнх тохиолдолд антибиотикууд хэт удаан хугацаагаар хэрэглэгдсэн байх тохиолдол цөөнгүй.

Антибиотик тохирохгүй байх шалтгаануудаас

(3-4 хоног Антибиотик эмчилгээний дараагаар үр нөлөө үзүүлэхгүй тохиолдолд)

Буруу антибиотик өвчтөнд өгөгдсөн байх
Буруу бактери тооцоолсон? Мөөгөнцөр эсвэл вирусийн халдвар?
Эмийн бодис халдварын голомтод үл хүрэх? Абсцесс?
Гадны биетээс болох? (Уян зүү? Давсагны катетер г.м.)
Дархлааны гажуудал
Эмийн шалтгаант халууралт
Ихэнх хэсгийн антибиотикуудыг антисептикээр хэрэглэх боломжтой.
  • Хэрэв антибиотик эмчилгээ тохирсон хугацаанд өгөгдсөний дараагаар шаардлагагүй гэж үзвэл яаралтай эмчилгээнээс хасах. Антибиотикт тэсвэртэй нян антибиотикийн шалтгаангүй удаан хугацааны хэрэглээнээс үүсдэг.
  • Шалтгаан тодорхой бус халууралтын үед blood culture цусанд үүсгэгч тодорхойлох шинжилгээг хийх. Сөрөг шинжилгээний үр дүн ч чухал, сепсис үгүйсгэнэ.
  • Системийн халдвар бүхий сэжиг байх аваас (халууралтгүй ч үед) цусанд нян тодорхойлох шинжилгээ хийх, тасагт хяналтанд авах.
  • Хагалгааны явцад урьдчилан сэргийлэх антибиок эмчилгээг нарийн тохиромжтой хугацаанд тооцоолж өгөх (эмийн үйлчилгээний хугацааг харгалзан). Ихэнх хагалгаанд 1 удаагийн тун хангалттай.
  • Тестээр үүсгэгчид мэдрэг гарсан Антибиотик тэр болгон үйлчилгээ үзүүлэхгүй гарах магадлалтай. Буруу эерэг, буруу сөрөг гарах магадлал 20% – Тестийг ямар аргаар хийснээс шалтгаалан, ихэнх лабораторид стандарт аргаар шинжилгээ хийгддэггүй.
  • Микроскопоор шалгагдаж буй дээжүүд идээ, биеийн шингэнүүд, шээс зэргүүдийн бактериологийн хариу ихэвчлэн найдвартай зөв гардаг.
  • Өөрийн туршлагад үндэслэн үр дүнгээ сайн өгдөг антибиотикийг сонгон хэрэглэх. Ихэнх эмийн шинэ хэлбэрүүд маш бага хэмжээний нэмэлт давуу талуудтай байдаг ба бактериудыг хамрах хүрээ нь багассан байдаг. Эм сурталчлах байгууллагуудын сөрөг зөвлөгөөнөөс татгалзаж, өөртөө эерэг туршлага үзүүлсэн стандарт антибиотикуудаас жишээлбэл пенициллин, котримоксазол, эритромицин, тетрациклинээс үл татгалзах.

Дараагийн дугаарт Антибиотик хэрэглээний зонхилох алдаануудаас…

Эх сурвалж: Antibiotika am Krankenbett 2019-2020 Springer Berlin Heidelberg

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !