Covid-19-н оношилгоонд Thorax-CT нь RT-PCR-аас илүү үр дүнтэй байна.

2020.01.06 – 02.06-ны хооронд БНХАУ-ын Ухань хотод цээжний CT ба PCR (RT-PCR)-ын шинжилгээ хийлгэсэн 1014 өвчтөн энэхүү судалгаанд хамрагдсан. RT-PCR-ыг лавлагааны стандартын дагуу COVID-19 оношлох цээжний CT-ийн гүйцэтгэлийг үнэлсэн судалгааг та бүхэндээ хүргэж байна.

Ковид-19 халдварыг эрт оношлоход Thorax-CT нь PCR (RT-PCR) тесттэй харьцуулахад өндөр мэдрэг байгаа нь доорх судалгаагаар батлагдсан байна.

Судалгаанд 51( ± 15) насны нийт 1.014 өвчтөн хамрагдсан ба 46 % буюу (467/1.014) эрэгтэй хүмүүс байсан.

  • RT-PCR эерэг гарсан: 59 % (56 %–62 %).
  • Thorax-CT-р батлагдсан: 88 % (86 %–90 %).
  • Thorax-CT нь 97% өндөр мэдрэг (95 %–98 %), 25%-н өвөрмөц чанартай.
  • Thorax-CT нарийвчлал нь 68 % (65 %–70 %).
  • Эерэг таамагласан утга:
    • ≥ 60 насны өвчтөнүүдийн 72% (p = 0.001);
    • < 60 насны өвчтөнүүдийн 62 % (p = 0,009).
  • RT‑PCR сөрөг гарсан нийт 308 өвчтөнд Thorax-CT хийхэд Covid-19 шинжүүд илэрсэн.
    • 48%-д энэ нь маш өндөр магадлалтай, 33%-д магадлал дунд зэрэг, 19%-д нь магадлал бага байсан байна.
  • Эхлээд RT-PCR сөрөг, дараа нь эерэг гарсан бүлэг:
    • Нийт RT-PCR сөрөг гарсан 15 өвчтөний 10-д нь буюу 67%-д нь СТ шинжилгээгээр Covid-19 батлагдсан.
    • 14 өвчтөнд RT-PCR тест эерэг гарахаас өмнө СТ дээр Covid-19 эерэг шинжүүд гарч байсан. (median interval: 8 өдөр; нийт хугацаа: 0–21 өдөр).

Судалгааны үр дүнгээс үзэхэд цээжний CT нь COVID-19-г оношлох өндөр мэдрэг байна гэж үзэж байгаа ба Thorax-CT-г халдварын голомт бүс нутгуудад одоогийн COVID-19 илрүүлэх үндсэн хэрэгсэл гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Ai T, Yang Z, Hou H, Zhan C, Chen C, Lv W, Tao Q, Sun Z, Xia L. Correlation of Chest CT and RT-PCR Testing in Coronavirus Disease 2019 (COVID-19) in China: A Report of 1014 Cases.  Radiology. Published Online:Feb 26 2020.

Абстракт ?

Хуваалцах:

Сурталчилгаа

Шинээр нэмэгдсэн:

A1
Шинэ нийтлэл, контентын мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !
Сошиалаар нэвтрэх
Сошиалаар нэвтрэх

Хамтран ажиллах

Цааш унших

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.

Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.

Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.

Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !