Бөөрний цочмог гэмтэл/дутагдал (Acute kidney injury)
Бөөрний цочмог гэмтэл буюу дутагдал нь амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгчдийн дунд тохиолддог, ноцтой хүндрэлүүдийн нэг юм. Үүний голлох шалтгаануудын нэг нь бөөрний өмнөх гэмтлүүд байдаг ба ихэвчлэн бөөрний перфузийг бууруулдаг.
Одоогоор -ийн шалгуурт үндэслэн бөөрний цочмог гэмтлийн тодорхойлолтын дагуу сийвэнгийн креатинин огцом ихсэх ба/эсвэл шээсний гарц багасах шинжүүдэд үндэслэн Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) оношийг тавьж болно. Ерөнхийдөө олон шалтгаан бөөрний гэмтэл/дутагдалд хүргэж болох ба үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөд орохоос сэргийлж эрт илрүүлэх, эмчлэх нь маш чухал.
Эмгэг үүсгэж буй шалтгаан хэр удаан хугацаанд үйлчилнэ, тэр чинээгээр Бөөрний Цочмог Гэмтэл нь бөөрний дутагдал болон Бөөрний Архаг Гэмтэл болон хүндрэх магадлал ихсэж байдаг. Эмчилгээний гол зарчим нь шалтгааныг эрт илрүүлж эмчлэх, эхэн үед дэмжих эмчилгээ, хүндрэлээс сэргийлэх, шинж тэмдгийн эмчилгээг хийдэг.
Тодорхойлолт: Хэвийн ажиллаж байсан бөөрний үйл ажиллагаа цочмог алдагдаж, шээсний ялгаралт багасч хорт бодисууд, илүүдэл шингэн биед хуримтлагдаж, амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа хямрах хамшинж. Доорх шинжүүдээс аль нэг нь илэрвэл бөөрний цочмог гэмтлийн гэж тодорхойлно.
- 48 цагийн дотор ийлдсийн креатинин 0.3 мг/дл-ээр (26.5 ммоль/л-ээр) болон түүнээс дээш ихсэх эсвэл
- Ийлдсийн креатинин сүүлийн 7 хоногийн хооронд мэдэгдэж байсан суурь хэмжээнээсээ ≥1.5 дахин ихсэх эсвэл
- Шээсний эзлэхүүн 6 цагийн туршид 0.5 мл/кг/цагаар бага болох
Нэршлүүд
- Бөөрний цочмог гэмтэл (Acute kidney injury)
- Бөөрний цочмог дутагдал (Acute kidney insufficiency)
- Бөөрний цочмог дутмагшил (Acute renal Failure)
- N17.0Сувганцрын үхжилтэй бөөрний цочмог дутмагшилAcute renal failure with tubular necrosis
- N17.1Холтослог давхрагын цочмог үхжилтэй бөөрний цочмог дутмагшилAcute renal failure with acute cortical necrosis
- N17.2Тархилаг давхрагын үхжилтэй бөөрний цочмог дутмагшилAcute renal failure with medullary necrosis
- N17.8Бөөрний бусад цочмог дутмагшилOther acute renal failure
- N17.9Бөөрний цочмог дутмагшил, тодорхойгүйAcute renal failure, unspecified
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Бусад дэд хэлбэрүүд
Оношилгоо
Эмчилгээний менежмент
→ Дэмжих эмчилгээ, хяналт
→ Бөөр орлуулах эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Kidney Disease: Improving Global Outcomes – Бөөрний өвчин: дэлхийн үр дүнг сайжруулах санаачилга
"Бөөрний цочмог гэмтэл" гэсэн нэр томъёог 2012 оны KDIGO-ийн зөвлөмжөөс хойш хэрэглэж байна. Бөөрний цочмог эмгэгийн төрөл бүрийн хэлбэрийг тайлбарлах. Бөөрний үйл ажиллагааны доголдлын оношлогоо, ойлголт, эмчилгээг сайжруулах зорилгоор энэ нэр томъёог нэвтрүүлсэн.
Өмнө нь бөөрний үйл ажиллагааны хөнгөн зэргийн алдагдлын үед мөн энэ нэршлийг ашигладаг байсан ба жинхэнэ бөөрний дутагдлаас ялгаж ойлгоход төвөгтэй. Гэхдээ эмнэлзүйн практикт бөөрний дутагдал гэж нэрлэх нь ихэвчлэн бөөрний цочмог гэмтлийг хэлж буй хэрэг.