Дэд гарчиг
Цетрореликс (Cetrorelix)
- ATC код
- H01CC02
- Фармакологийн ангилал
- H01CC · Гонадотропин ялгаруулагч дааврын эсрэг эм
- Эмчилгээний бүлэг
- H01 · Өнчин тархи ба гипоталамусын даавар, тэдгээрийн аналог
- Цетрореликсийг зөвхөн нөхөн үржихүйн эмчилгээний мэргэжилтэн өндгөвч өдөөх эмчилгээний нэг хэсэг болгон хэрэглэнэ.
- Эхний тунг анафилаксыг яаралтай эмчлэх боломжтой нөхцөлд эмчийн хяналтаар хийнэ.
- Тарилгын дараа амьсгал давчдах, нүүр эсвэл хоолой хавагнах, тууралт тархах, шинж илэрвэл яаралтай тусламж авна.
- Өндгөвч хэт өдөөгдөх хам шинж үүсч болно. Хэвлий хүчтэй өвдөх, хэвлий хурдан томрох, бөөлжих, амьсгал давчдах, шээс багасах эсвэл биеийн жин огцом нэмэгдэх үед эмчид яаралтай хандана.
- Тарих хэсгийг өдөр бүр сольж, арьсан дор удаан тарина.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан хүмүүст хангалттай судлагдаагүй.
- Бөөрний үйл ажиллагаа хөнгөн эсвэл дунд зэргээр буурсан үед болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан хүмүүст хангалттай судлагдаагүй.
- Элэгний өвчтэй бол эмчилгээний өмнө мэргэжлийн эмч ашиг болон эрсдэлийг үнэлнэ.
- Элэгний хүнд дутагдалтай үед болгоомжтой хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд цетрореликс хэрэглэх нөхөн үржихүйн заалт байхгүй.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Цетрореликсийг жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Эмчилгээний үед жирэмсэн болсон нь батлагдвал цетрореликсийг зогсоож нөхөн үржихүйн эмчтэй холбоо барина.
- Цетрореликсийг хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Евреликс (Evrelix)Samarth Lifesciences Pvt. Ltd · Тарилгын лиофилжуулсан нунтаг, уусгагч уусмалтай · 0.25 мгДэлгэрэнгүй
- Цетротид (Cetrotid)FAREVA PAU · Тарилгын уусмал бэлтгэх лиофилизат + уусгагч · 0.25 мгДэлгэрэнгүй
- Цетротид (Tsetrotid)Baxter Oncology GmbH Germany for Merck Serono Europe Limited, UK · Тарилгын уусмал бэлтгэх лиофилизат + уусгагч · 0.25 мгДэлгэрэнгүй
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.