Дэд гарчиг
Дапаглифлозин (Dapagliflozin)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10BK01
- Фармакологийн ангилал
- A10BK · Натри-глюкозын хам зөөвөрлөгч 2 (SGLT2)-ын дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Жор бичих эмчийн ангилал
- D
- Хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, амьсгаадах, их ядрах шинж илэрвэл цусан дахь хэвийн байсан ч кетоацидозыг сэжиглэж эмийг зогсоон яаралтай шинжилнэ.
- Томоохон мэс засал эсвэл хүнд цочмог өвчний үед түр зогсооно.
- Шингэн алдалт, шээс бэлгийн замын халдвар болон мөөгөнцрийн халдварыг хянана.
- Бэлэг эрхтэн орчим хүчтэй өвдөх, хавдах, халуурах үед яаралтай эмчид хандана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Эмчилгээний өмнө болон явцад бөөрний үйл ажиллагааг хянана.
- Тун тохируулах шаардлагагүй боловч цусан дахь глюкоз бууруулах нөлөө бөөрний үйл ажиллагаа муудах тусам багасна.
- Диализ эмчилгээтэй үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хөнгөн болон дунд зэргийн үйл ажиллагааны алдагдалтай үед тун тохируулах шаардлагагүй.
- Элэгний хүнд дутагдалтай үед 5 мг-аас эхэлж, тэсвэрлэж байвал 10 мг болгон нэмэгдүүлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй.
- Бөөрний үйл ажиллагаа, шингэн алдалт болон даралт буурах эрсдэлийг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн болсон бол эмчилгээг зогсооно. Ялангуяа жирэмсний хоёр болон гурав дахь гурван сард хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Нярайн бөөрөнд эрсдэл учруулж болзошгүй тул хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Дапа-ДМП 5 мг/10 мг (Dapa-DMP)M/S 4Care Lifescience Pvt. Ltd. · Шахмал · 10 мг, 5 мгДэлгэрэнгүй
- Дапапрозин 10 мг (Dapaprozin)Dongkoo Bio & Pharma Co.,LTD · Шахмал · 10 мгДэлгэрэнгүй
- Дипаглю 10 мг (Dipaglu)Samik Pharmaceutical Company LTD. · Бүрхүүлтэй шахмал · 10 мгДэлгэрэнгүй
- Форсига (Forxiga)AstraZeneca UK Limited · Бүрхүүлтэй шахмал · 10 мг, 5 мгЭМДДэлгэрэнгүй
- Фосигли (Focigli)Sinil Pharmaceutical Co.,LTD · Шахмал · 10 мгДэлгэрэнгүй
- Эксиглу (Eksiglu)Chong Kun Dang Pharmaceutical Corp · Шахмал · 10 мг, 5 мгДэлгэрэнгүй
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.