Дэд гарчиг
Эмоксипин (Emoxypine)
- ATC код
- C05CX
- Фармакологийн ангилал
- C05CX · Хялгасан судас тогтворжуулах бусад эм
- Эмчилгээний бүлэг
- C05 · Судас хамгаалах эм
- Эмоксипины нүдний дуслыг зөвхөн нүдний эмчийн онош, заавраар хэрэглэнэ.
- Дусаасны дараа түр зуур хорсох, загатнах, улайх эсвэл нулимс гоожих шинж үүсч болно.
- Дусаагуурын үзүүрийг нүд болон бусад гадаргууд хүргэхгүй.
- Өөр нүдний дусал хэрэглэж байгаа бол эмоксипиныг хамгийн сүүлд, өмнөх дуслаас дор хаяж 15 минутын дараа хэрэглэнэ.
- Нүд хүчтэй өвдөх, хараа муудах, хаван эсвэл харшлын шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчид үзүүлнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд ердийн нүдний тунг хэрэглэж болно.
- Дусаасны дараах түр зуурын цочрол болон харааны өөрчлөлтийг анхаарна.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн болон хөхүүл үеийн аюулгүй байдлын мэдээлэл хангалтгүй тул хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Зөвхөн нүдний эмч зайлшгүй шаардлагатай гэж үзсэн үед хэрэглэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.