Дэд гарчиг
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний өвдөлт буюу цээжээр өвдөх хам шинж нь эмнэлгийн практикт өдөр тутам элбэг тохиолдох шинж тэмдэг бөгөөд миокардийн шигдээс, уушгины эмболи, аортын диссекци, пневмоторакс зэрэг олон ноцтой өвчний үндсэн шинж тэмдэг байж болно. Тиймээс энэ шинж тэмдгийг үргэлж нухацтай авч, аль болох хурдан шалтгааныг тодруулах хэрэгтэй!
Цээжний өвдөлтийн шалтгааныг тодруулахад өвчтний амин үзүүлэлт, бодит үзлэгээс гадна , лабораторийн шинжилгээ (ялангуяа "зүрхний энзимүүд"), дүрс оношилгооны аргууд (ялангуяа ) чухал үүрэг гүйцэтгэдэг. Юун түрүүнд амь насанд аюултай цочмог өвчний оношийг (ялангуяа зүрх, уушигны өвчин) тодруулж, хэрвээ үгүйсгэгдвэл өөр бусад шалтгааныг (хоол боловсруулах замын, яс булчингийн тогтолцооны болон сэтгэцийн эмгэгийн гэх мэт) нэмэлт оношилгооны (хэвлийн эхо, нэмэлт дүрс оношилгооны аргууд, үйл ажиллагааны сорилууд, сэтгэцийн асуумжууд г.м.) тусламжтайгаар тодруулах шаардлагатай.
Цээжний өвдөлт буюу цээжээр өвдөх хам шинж
- Тодорхойлолт: Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
- Энэхүү шинж тэмдэг нь амь насанд аюултай өвчнүүдийн үндсэн шинж тэмдэг (cardinal symptom, cardinal sign) болох учир эмнэлзүйд онцгой ач холбогдолтой.
- Жишээлбэл зүрхний шигдээс болон үед хэлбэрээр, уушгины тромб-эмболи, пневмоторакс, улаан хоолойн урагдал, аортын судасны диссекци, уушгины хатгаа, зүрхний хэм алдалт, хэвлийн хөндийн яаралтай тусламж шаардлагатай эмгэгүүд г.м.
Оношилгоо
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Пневмоторакс (Pneumothorax)
Гялтангийн хөндийд (Cavitas pleuralis) агаар хуримтлагдах эмгэг
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
CT
Computed tomography – Компьютер томографи
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Титмийн хурц хам шинж
Эмнэлзүйн шинж тэмдгээр ST өргөгдсөн (STEMI), ST өргөгдөөгүй зүрхний шигдээс (NSTEMI) болон тогтворгүй цээжний бахыг ялгах боломжгүй тул гурвуулыг нь хамруулан нэрлэдэг нэршил; цаг алдалгүй арга хэмжээ авах зорилготой.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ.