Дэд гарчиг
Зүрхний титэм судасны өвчин (Coronary heart disease)
Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) нь дэлхий нийтэд хамгийн өргөн тархсан өвчин бөгөөд зүрх судасны шалтгаант нас баралтын үндсэн шалтгаан болдог. Зүрхний титэм судасны өвчний үед титэм судсуудад атеросклероз үүсч улмаар стеноз буюу нарийсалд өртөнө. Ингэснээр кардиомиоцитууд хүчилтөрөгчийн дутмагшилд орж эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэн гарч эхэлдэг. Эмнэлзүйд цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт илрэхээс гадна анхлан илрэх нь цөөнгүй.
Өвчний эхэн үед шинж тэмдэг, оношилгооны үзүүлэлтүүд балархай байх тул энэ үед нь янз бүрийн нэмэлт шинжилгээ болон бус ачаалалтай сорилуудыг хийх шаардлагатай . Эдгээр сорил, шинжилгээнүүдэд эмгэг илэрсэн эсхүл анхан шатны тусламжийн менежмент буюу удирдамжийн дагуу эмчилгээ хийсэн ч цээжний бах арилахгүй тохиолдолд титэм судасны катетерт шинжилгээ ангиограф хийж, эмгэг батлагдсан тохиолдолд шууд арга хэмжээ авах боломжтой.
- Зүрхний титэм судасны өвчин (, Eng.: coronary heart disease/CHD)
- Тодорхойлолт: Зүрхний титэм судас буюу титэм артерийн атеросклерозын улмаас үүссэн цусан хамгамжийн дутагдал, үүнээс улбаалах зүрхний миокард буюу зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж болон хэрэгцээ хоорондох тэнцвэрт байдал алдагдах эмгэг.
- Өөр нэршлүүд:
- Титэм артерийн өвчин/титэм судасны эмгэг (coronary artery disease, )
- Зүрхний ишеми өвчин/зүрхний цусан хангамж хомсдох эмгэг (ischemic heart disease, IHD)
- Ангилал
- (acute coronary syndrome)
- Тодорхойлолт: Эмнэлзүйн шинж тэмдгээр ST-өргөгдсөн болон өргөгдөөгүй зүрхний шигдээс, тогтвортгүй зүрхний бахыг ялгах боломжгүй учир дээрх гурван ойлголтыг бүгдэнг нь хамруулан энэхүү нэршилээр нэрлэдэг.
- Тогтвортгүй цээжний бах : Зүрхний шигдээс болон архаг тогтвортой бах хоёрын хоорондох клиник үе шат. Дэлгэрэнгүйг доош Нэмэлт тодорхойлолтууд хэсгээс харна уу!
- Титмийн архаг хам шинж (chronic coronary syndrome)
- Зүрхний титэм судасны өвчин түүний аль судас, салааг хамарснаар нь доорх байдлаар ангилна :
- Нэг судасны эмгэг: Дээрх гурван судасны аль нэг эсвэл түүний салаанд дор хаяж нэг стеноз үүссэн
- Хоёр судасны эмгэг: Дээрх гурван судасны хоёрт эсвэл тэр хоёрын салаануудад тус бүр багадаа нэг стеноз үүссэн
- Гурван судасны эмгэг: Дээрх гурван судас тус бүрт эсхүл тэдгээрийн салаануудад тус бүр багадаа нэг нэг стеноз үүссэн
- Зүүн титмийн бөглөрөл: Зүүн титмэн артери (A. coronaria sinistra)-ын эхлэл хэсэгт багадаа нэг стеноз үүссэн
Нэмэлт тодорхойлолтууд
- Цээжний бах (Angina pectoris)
- Нэршил: Өөрөөр зүрхний бах, стеникарди хэмээн нэрлэдэг.
- Angina pectoris (lat. angor = "давчдах; хавчиг" ба pectus = "цээж; зүрх") - Зүрхний ишемийн улмаас үүсэх цээжний өвдөлт
- Тодорхойлолт: Зүрхний титэм судасны өвчний эмнэлзүйн гол шинж, энэ нь зүрхний булчингийн ишемигээс үүсч буй өвөрмөц цээжний өвдөлт
- Ангилал (явцаар нь):
- Тогтвортой цээжний бах/стеникарди -шинж тэмдэг тогтвортой буюу ойролцоогоор 10 минут үргэлжлээд аяндаа эсхүл өгсний дараа намддаг ЗТСӨ-ий өвөрмөц шинж тэмдгийн нэг хэлбэр.
- Тогтворгүй цээжний бах/стеникарди - шинж тэмдэг тогтворгүй буюу шинж тэмдэг дээрхээс удаан үргэлжилж нитроглицеринд хангалттай намдахгүй байх эсхүл огт зовиур дээрдэхгүй байж болно. Хүндэрч зүрхний шигдээс болох аюултай ЗТСӨ-ий өвөрмөц шинж тэмдгийн нөгөө хэлбэр.
Дэлгэрэнгүй эмнэлзүй хэсгээс харна уу!
Зарим сурах бичиг, эх сурвалж дээр зүрхний титэм судасны өвчний хүндрэлүүдийг (тусдаа өвчин, тусдаа тохиолдох клиник ойлголтууд) түүний эмнэлзүйн хэлбэр хэмээн бичсэн байдаг нь ташаа ойлголт юм. Учир нь доор дурьдсан жишээнүүд дан ганц титэм судасны атерослкерозоос шалтгаалан үүсэхгүй. Үүнээс дурьдвал:
ЗТСӨ-ий хүндрэл:
- Зүрхний шигдээс
- Зүрхний шалтгаант гэнэтийн үхэл/титэм судасны гаралтай гэнэтийн үхэл/зүрх гэнэт зогсох (Sudden cardiac death)
- Зүрхний дутагдал (congestive heart failure, chronic heart failure ())
- Зүрхний хэм алдалт
- I20.0Тогтворгүй явцтай цээжний бахUnstable angina
- I20.1Спазм бүхий цээжний бахAngina pectoris with documented spasm
- I20.8Бусад хэлбэрийн цээжний бахOther forms of angina pectoris
- I20.9Цээжний бах, тодорхойгүйAngina pectoris, unspecified
- I21Зүрхний цочмог шигдээсAcute myocardial infarction
- I22Зүрхний давтан шигдээсSubsequent myocardial infarction
- I23Зүрхний цочмог шигдээсийн дараах явцын зарим хүндрэлCertain current complications following acute myocardial infarction
- I24Зүрхний цочмог ишемит өвчний бусад хэлбэрOther acute ischaemic heart diseases
- I25Зүрхний архаг ишемит өвчинChronic ischaemic heart disease
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
→ Үндсэн шинж: Цээжний бах (Angina pectoris)
→ Цээжний бах (Angina pectoris)-ын эмгэг жам
→ Цээжний бах (Angina pectoris)-ын өвөрмөц хэлбэрүүд
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
→ Зүрхний титэм судасны өвчний эсрэг антиплателет эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
Титмийн хурц хам шинж
Эмнэлзүйн шинж тэмдгээр ST өргөгдсөн (STEMI), ST өргөгдөөгүй зүрхний шигдээс (NSTEMI) болон тогтворгүй цээжний бахыг ялгах боломжгүй тул гурвуулыг нь хамруулан нэрлэдэг нэршил; цаг алдалгүй арга хэмжээ авах зорилготой.
Инвазив
Бие махбодид гаднаас нэвтрэн тодорхой хэмжээгээр гэмтээж хийгддэг оношилгоо, эмчилгээний аргуудыг инвазив гэнэ (биопси, нугасны хатгалт, зүрхний катетерт оношилгоо г.м.); мөн хавдрын нэвчилт ургалт, халдварын нэвчилт тархалтыг илэрхийлнэ.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Эм
Нитроглицерин (Nitroglycerin)
Зүрхний судасны өвчин › Органик нитрат
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Зүрхний бүтцийн ба/эсвэл үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас зүрхний ховдлын дүүрэлтийн ба шахуургын үйл ажиллагаа алдагдаж, эмнэлзүйд амьсгаадах, уушигны/захын хаван үүсэх, шээсний гарц багасах, ядрах, биед шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг цогц хам шинжийг зүрхний архаг дутагдал гэнэ.
Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ.
Цээжний бах эхэндээ ачааллын үед, өвчний ид үед тодорхой өдөөгч хүчин зүйлгүй аяндаа тохиолдох нь элбэг
Эмийн болон эмийн бус ачаалалтай ЭКГ, ачаалалтай сахарын сорил, липид, HbA1c, бөөрний үзүүлэлтүүдээс гадна тропонин,TSH тодорхойлох. КТГ эсхүл стресст Кардио-MRI г.м.
Амьдралын хэв маяг өөрчлөх, жнь тамхинаас татгалзах, дасгал хөдөлгөөн хийх, жингээ бууруулах, чанартай унтаж амрах зэргээс гадна цус шингэлэх, зүрхийг хамгаалах, цусны сахар болон өөх тосыг зохицуулагч эмүүдийг тогтмол хэрэглэх, мөн түүнчлэн богино болон урт хугацааны үйлдэлтэй нитратуудыг хэрэглэх, АД ихсэлтийн эмчилгээг зохимжтой байдалд байлгах эмийн эмчилгээ г.м.
Доорх бүгд адил утгатай, зүрхний хамгийн элбэг өвчин учир орон орнуудад уламжлалт байдлаар өөр өөрөөр нэрлэж заншсан байдаг.
Ингэснээр цаг алдалгүй өвчин даамжрах, хүндрэхээс (жишээлбэл зүрхний шигдээс даамжрах, зүрх зогсох, хэм алдалт болон хүндрэх г.м.) сэргийлэн удирдамжийн дагуу хурдан арга хэмжээ авах боломжтой.
Хуучнаар шигдээсийн өмнөх үе гэсэнтэй адил утгатай нэршил юм.
Шинж тэмдэггүй ЗТСӨ гэх нэршил титмийн архаг хам шинжтэй адил утгатай нэршил юм.
Ховдол хоорондын урд салаа - RIVA (Ramus interventricularis anterior), зүүн титэм судасны тойрох салаа - RCX (Ramus circumflexus) ба баруун титэм судас - RCA (A. coronaria dextra) гэсэн зүрхний цусан хангамжийн клиник ач холбогдол бүхий гурван үндсэн хэсгийг хэрхэн хамарсан байдлаар доор дурьдсанаар ангилдаг.
Жишээлбэл зүүн титэм судасны тойрох салаа - RCX (Ramus circumflexus)-ын үргэлжлэх салаа болох ховдлын арын салаа (R. posterior ventriculi sinistri) бөглөрсөн үед нэг судасны эмгэг/өөрчлөлт үүссэн хэмээн үзнэ.
Eng.: chest pain хэмээн нэрлэдэг нь зүрхний цусан хангамжийн дутагдлийн улмаас үүсэх цээжний өвдөлтийг өвөрмөцөөр илэрхийлээгүйг анхаарах!