Дэд гарчиг
Зүрхний цахилгаан бичлэг ЭКГ (Electrocardiography ECG)
Зүрхний үйл ажиллагаа болон эмгэгийг оношлоход хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт арга нь Зүрхний цахилгаан бичлэг буюу Электрокардиографи () юм. Биед холбосон электродуудын тусламжтайгаар зүрхний цахилгаан идэвхжилийг хэмжиж цаас болон дэлгэцээр харуулж дүгнэдэг.
Зүрхний цахилгаан бичлэгийг дүгнэхэд зүрхний хэмнэл, зүрхний цохилтын тоо, цахилгаан тэнхлэгийг тодорхойлох, давтамж, P шүдний хэмжээ, морфологи, PR интервалийн хугацаа, QRS бүрдлийн морфологи ба хугацаа, ST сегментийн морфологи, T шүдний морфологи, QT интервалийн хугацаа ба U шүдний морфологи зэрэг нь чухал ач холбогдолтой. Энэхүү бүлгээс зүрхний цахилгаан бичлэгийн онолын мэдлэгийг та олж авах боломжтой.
ЗЦБ нь зүрхний цахилгаан идэвхжлийг электродоор дамжуулан ЗЦБ-ийн цаасан дээр буулгадаг оношилгооны арга юм.
Электродууд: Өвчтөний цээж, мөчдөд холбож тогтоодог биеийн дамжуулагч холболтууд. Зүрхний деполяризацийн векторуудын чиглэлийг тодорхойлдог.
Холболтууд: Зүрхний деполяризацийн векторуудын график дүрслэл.
- Зүрхний цахилгаан идэвхжлийг хэвтээ хавтгайд дүрсэлдэг урд 6 холболт (V1-V6)
- Зүрхний цахилгаан идэвхжлийг босоо хавтгайд дүрсэлдэг мөчдийн 6 холболт (I, II, III, aVL, aVF, aVR)
ЗЦБ-ийн электродуудыг байршуулах
- Мөчдийн 4 электрод – Электродуудыг 2 хөл болон 2 гаранд ижил түвшинд байршуулах
- Зүүн гар (шар)
- Баруун гар (улаан)
- Зүүн хөл (ногоон)
- Баруун хөл (хар - саармагжуулагч электрод)
- Цээжний 6 электрод
- V1 – өвчүүний баруун ирмэгээр, 4-р хавирганы завсар
- V2 – өвчүүний зүүн ирмэгээр, 4-р хавирганы завсар
- V3 – V2 -V4 холболтуудын дунд
- V4 – эгэмний , 5-р хавирганы завсар
- V5 – зүүн суганы урд шугамаар, V4 холболттой нэг түвшинд (5-р хавирганы завсар)
- V6 – зүүн суганы дунд шугамаар, V4 холболттой нэг түвшинд (5-р хавирганы завсар)
- Цээжний холболтууд
Эйнтховены онол/гурвалжин
- I холболт: зүүн гар - баруун гарын электродуудын хоорондын потенциаль ялгаа
- II холболт: I+III холболт - зүүн хөл- баруун гарын электродуудын хоорондын потенциаль ялгаа
- III холболт: зүүн хөл - зүүн гарын электродуудын хоорондын потенциаль ялгаа
Холболтуудын анатомийн уялдаа холбоо
- Мөчдийн холболтууд
- I – зүүн ховдол, хажуугийн хана
- II – зүүн ховдол, зүрхний доод гадаргуу
- III – зүүн ховдол болон баруун ховдол, зүрхний доод, арын гадаргуу
- aVL – зүүн ховдол, хажуугийн хана болон урд дээд хэсэг
- aVR – зүрхний баруун тал, таславчийн суурь хэсэг
- Цээжний холболтууд
- V1, V2 – ховдол хоорондын таславч, баруун ховдол
- V3, V4 – зүүн ховдлын урд хана
- V5, V6 – зүүн ховдлын хажуугийн хана, зүрхний орой
- V7-V9 – зүүн ховдлын ар хана
- V1R-V6R – баруун ховдол
Холболтуудын анатомийн уялдаа холбоо | |||
|---|---|---|---|
| Мөчдийн холболтууд | Цээжний холболтууд | Илтгэх зүрхний бүтэц |
Доод холболтууд | II, III, aVF | Байхгүй |
|
Хажуугийн холболтууд | I, aVL | V5, V6 |
|
Урд болон таславчийн холболтууд | Байхгүй | V1-V4 |
|
Баруун талын холболтууд | Байхгүй | V3R-V6R эсвэл V1R-V6R |
|
Арын холболтууд | Байхгүй | V7-V9 |
|
ЗЦБ-ийн түлхүүр ойлголтууд, унших дараалал
Зүрхний хэмнэл ба зүрхний цохилтын тоог тодорхойлох нь
Зүрхний цахилгаан тэнхлэгийг тодорхойлох
P шүд
PR интервал
QRS бүрдэл
ST сегмент
Т шүд
QT интервал
U шүд
ЗЦБ-н клиник хэрэглээ
Хамгийн нийтлэг ЗЦБ-н хэвийн бус ололтууд
Амь насанд халтай ЗЦБ ололтууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Дунд шугам
Өвчүүний эгц голоор краниал-каудал чиглэлд татсан шугам (Linea mediana anterior, midline). Ялгах нь: Linea sternalis - өвчүүний хоёр захаар татсан шугам.
деполяризаци болон реполяризацийн үед үүсэх миокардийн эсүүдийн мембраны хүчдэлийн ялгааг мөчлөг бүрээр бүртгэн харуулдаг
Нийт 10 электрод байна
Нийт 12 холболт байна
Электродоо байршуулахын өмнө арьсыг чийглэн арчсанаар ЗЦБ-ийн чанарыг сайжруулдаг.
V7-суганы арын шугамаар, V8-далны өнцөгт, V9- нурууны нугалмын хажуугийн шугамаар, бүх холболтыг V6 холболттой ижил түвшинд байршуулна
R гэдэг товчлол нь бүх цээжний электродуудыг цээжний баруун талд ижил байрлалд байршуулсныг илтгэнэ