Дэд гарчиг
Пневмоторакс (Pneumothorax)
Гялтангийн хөндийд (Cavitas pleuralis) агаар хуримтлагдах эмгэгийг пневмоторакс хэмээн нэрлэх ба хуримтлагдсан хийнээс үүдэн гялтангийн хөндийн дотоод сөрөг даралт алдагдаж үүссэн талынхаа уушгийг шалчийлгах (lat.: collabi), хүнд тохиолдолд тухайн талын уушиг бүхэлдээ шалчийн уушгинд хийн солилцоо алдагдсанаар өвчтөнд амьсгалын дутагдал (respiratory failure) үүсэх, улмаар амь нас нь эрсдэж болзошгүй аюултай өвчин юм. Өвчин үүсэх шалтгааныг юун түрүүнд гэмтлийн (traumatic pneumothorax) буюу байна уу гэдгийг тодруулан, хэрэв гэмтлийн бус шалтгаант пневмоторакс байгаа тохиолдолд өөр өвчний (жишээлбэл Birt-Hogg-Dube syndrome, thoracic endometriosis, lymphangioleiomyomatosis) суурин дээр үүссэн буюу хоёрдогч пневмоторакс (Secondary spontaneous pneumothorax SSP) эсхүл анхдагч гэнэт үүссэн пневмоторакс (primary spontaneous pneumothorax PSP) хэмээн тус тус нэрлэн шалтгаанаар нь ангилдаг. Үүнээс гадна өвчин үүсэх хурд болон хүндийн зэргээр нь ердийн пневмоторакс болон хурц пневмоторакс (пневмотораксын амь насанд аюултай хэлбэр) хэмээх хоёр үндсэн хэлбэр байдгийг ойлгох шаардлагатай ба ингэснээр өвчтөндөө яаралтай тусламж үзүүлэх (анхны тусламж, яаралтай цээжний гуурс тавих) эсхүл төлөвлөгөөт эмчилгээ (консерватив буюу мэс заслын бус эмчилгээ эсхүл мэс ажилбар) хийх эсэхээ шийдэх боломжтой болно.
Пневмотораксын үед уушгийг цээжний ханатай эргэн нийлүүлж уушиг эргэн тэлэгдэх нөхцлийг бүрдүүлэх нь эмчилгээний нэн тэргүүний зорилго болдог. Үүний тулд цээжний гуурс (Chest tube) тавих болон тодорхой нөхцлүүдийг харгалзан мэс ажилбар хийх боломжтой. Хурц пневмотораксын үед өвчтний амь насыг аврахад чиглэн эмчилгээ хийх тул яаралтай цээжний гуурс тавиж гялтангийн хөндийд үүссэн хавхлагын механизмын эсрэг арга хэмжээ авах шаардлагатай.
Суурь тодорхойлолтууд
- Пневмоторакс: Гялтангийн хөндийд (Cavitas pleuralis) агаар хуримтлагдах эмгэг
- Гялтангийн хөндий
- Хурц пневмоторакс: Пневмотораксын амь насанд аюултай хэлбэр, Eng.: tension pneumothorax, өөр өөр эх сурвалжууд дээр хурцадмал эсхүл хүчдэлийн пневмоторакс хэмээн орчуулагдсан байдаг. Амьсгал авах үед гэмтсэн уушгинаас гялтангийн хөндийд агаар хуримтлагдан, ингэхдээ гэмтсэн уушгинд хавхлагат механизм үүсч гялтангийн хөндийд орж буй агаар нь амьсгал гаргах үед гялтангийн хөндийгөөс эргэн гадагшлах боломжгүй учир тасралтгүй агаар хуримтлагдан богино хугацаанд амьсгалын дутагдалд хүргэн улмаар эмчилгээ яаралтай хийгдээгүй тохиолдолд өвчтөн нас барна. Дэлгэрэнгүй зургийг оношилгоо хэсгээс харна уу!
Ангилал
- Байрлал/Анатоми:
- Хаалттай пневмоторакс: Гадаад орчинтой шууд холбогдсон буюу гаднаас шууд агаар нэвтэрч орох боломжгүй байх, жишээлбэл эмфиземийн хий агуулсан цэврүү (Subpleural blebs, lat.: Bulla)-ний урагдал
- Нээлттэй пневмоторакс: Гадаад орчний агаартай шууд харьцаатай байх, жишээлбэл цээжний ханын гэмтлийн үед
- Шалтгаанаар нь:
- Гэнэт үүссэн пневмоторакс өөрөөр аяндаа үүссэн пневмоторакс:
- Анхдагч гэнэт үүссэн пневмоторакс (Primary spontaneous pneumothorax PSP): Гадны ямар нэгэн шалтгаан нөлөөлөл болон уушгины эмгэгийн үеийн шинж тэмдэггүйгээр илэрдэг хэмээн уламжлалт байдлаар тодорхойлсон байдаг. Мөн түүнчлэн уушгины суурь эмгэгүүдтэй ( уушгины архаг бөглөрөлт өвчин гэх мэт) ямар ч холбоогүй байдаг. Харин энэхүү оноштой ихэнхи өвчнүүдэд гялтангийн завсрын цэврүү (ихэвчлэн subpleural blebs) урьдал нөхцөл байдал дээр үүсдэг.
- Хоёрдогч гэнэт үүссэн пневмоторакс (secondary spontaneous pneumothorax SPP) : Мөн зарим өвчтөнд аяндаа үүсэх пневмоторакс нь илүү ноцтой уушгины эмгэгүүдийн (Холбогч эдийн эмгэгүүд, COPD, астма бронхиал, Birt-Hogg-Dube syndrome, thoracic endometriosis, lymphangioleiomyomatosis) суурин дээр үүсдэг нь илэрхий болсон. Энэ тохиолдолд хоёрдогчоор гэнэт үүссэн пневмоторакс гэж дахин ангилалд хамааруулдаг.
- Жишээ:
- COPD-ийн үед уушгины эд макроскопд мэдэгдэхүйц бүтцийн өөрчлөлтөнд орсноор уян хатан чанараа алдаж пневмоторакс үүсэх эрсдэлтэй
- Уушгины фиброзын суурин дээр үүссэн пневмоторакс
- Сүрьеэгийн суурин дээр үүссэн пневмоторакс
- Гэмтлийн улмаас үүссэн пневмоторакс: Цээжийг хамарсан бүхий л гэмтлийн үед пневмоторакс үүсэх боломжтой.
- Зүүн талын олон хавирганы хугарал, далны бяцарсан хугарал, дагалдах пневмоторакс
- Иатроген/ятроген (грек: iatros – эмч, Eng.: iatrogenic) пневмоторакс - эмч, эмнэлэгийн ажилбараар шалтгаалан үүссэн пневмоторакс
- Жишээ: Зүүн талын V. subclavia-д венийн катетер тавьсны дараа үүссэн хемато-пневмоторакс
- Дүрс оношлогоонд илрэх байдлаар нь:
- Уушгины орой хэсгийн пневмоторакс: Зөвхөн уушгины орой хэсэг буюу Apex pulmonis-т (Eng.: apex of the lung, pulmonary apex) пневмоторакс үүссэн байх. Зургийг тодруулбал
- Хүрэм хэлбэрийн пневмоторакс: Уушгины бүхий хэсгүүдийг тойрон жижиг хэмжээтэй пневмоторакс үүссэн байх.
- Голтын жирвэлзэл бүхий пневмоторакс: пневмотораксын үед амьсгалаас шалтгаалан голт хөдлөн харагдах өвөрмөц хэлбэр.
- J93.0Даралтаас аяндаа үүсэх пневмотораксSpontaneous tension pneumothorax
- J93.1Аяндаа үүсэх бусад пневмотораксOther spontaneous pneumothorax
- J93.8Бусад пневмотораксOther pneumothorax
- J93.9Пневмоторакс, тодорхойгүйPneumothorax, unspecified
- J94.2ХемотораксHaemothorax
- J95.8Ажилбарын дараах амьсгалын замын бусад эмгэгOther postprocedural respiratory disorders
- P25.1Перинаталь үед үүссэн пневмотораксPneumothorax originating in the perinatal period
- S27.0Гэмтлийн пневмотораксTraumatic pneumothorax
- S27.1Гэмтлийн хемотораксTraumatic haemothorax
- S27.2Гэмтлийн хемопневмотораксTraumatic haemopneumothorax
- S27.3Уушгины бусад гэмтэлOther injuries of lung
- S27.4Амьсгуурсны гэмтэлInjury of bronchus
- S27.5Мөгөөрсөн хоолойн цээжний хэсгийн гэмтэлInjury of thoracic trachea
- S27.6Хавсын гэмтэлInjury of pleura
- S27.7Цээжний хөндийн эрхтэнүүдийн олон гэмтэлMultiple injuries of intrathoracic organs
- S27.8Цээжний хөндийн бусад тодорхой эрхтэний гэмтэлInjury of other specified intrathoracic organs
- S27.9Цээжний хөндийн тодорхойгүй эрхтэний гэмтэлInjury of unspecified intrathoracic organ
- A15.0Бичил шинжүүрээр эерэг, цэрний өсгөвөртэй буюу өсгөвөргүй уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed by sputum microscopy with or without culture
- A16.0Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээ сөрөг уушгины сүрьеэTuberculosis of lung, bacteriologically and histologically negative
- A16.1Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээ хийгээгүй уушгины сүрьеэTuberculosis of lung, bacteriological and histological examination not done
- A16.2Бактерсудлал ба эдсудлалын шинжилгээгээр баталсан эсэх нь тодорхойгүй уушгины сүрьеэTuberculosis of lung, without mention of bacteriological or histological confirmation
- O29.0Жирэмсэн үеийн мэдээгүйжүүлгийн уушгины хүндрэлPulmonary complications of anaesthesia during pregnancy
- O74.1Төрөлт ба төрлөгийн үеийн мэдээгүйжүүлгээс улбаалсан уушгины бусад хүндрэлOther pulmonary complications of anaesthesia during labour and delivery
- O89.0Төрсний дараах үед мэдээгүйжүүлэг хийсэнтэй холбоотой уушгины хүндрэлүүдPulmonary complications of anaesthesia during the puerperium
- J86.0Цорготой пиотораксPyothorax with fistula
- J86.9Цоргогүй пиотораксPyothorax without fistula
Тархварзүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношлогоо
Ялган оношлогоо
Бусад пневмотораксын хэлбэрүүд
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Идиопатик
Шалтгаан нь тодорхойгүй (өвчин, эмгэгийн тухайд).
Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
Үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины архаг явцтай өвчин юм. Тамхи татаx нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
цээжний хөндийн нэвтэрсэн гэмтлийн нэг хэлбэр байдлаар
Өвчний явц, хэлбэр хэсгээс дэлгэрүүлэн уншина уу!
Ердийн пневмотораксын үед Bülau байрлалд - Gotthard Bülau 1835-1900 Дотрын эмч