Дэд гарчиг
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Харшлын гаралтай (гадаад шалтгаант ) багтраа нь ихэвчлэн бага насанд үүсэх ба тоосонцор, тоос, хоол зэрэг аллергенээр өдөөгддөг.
Харшлын бус гаралтай (хүрээлэн буй орчны болон дотоод) багтраа нь ихэвчлэн дөчин наснаас дээш настай өвчтөнд үүсдэг ба хүйтэн агаар, эм (жишээлбэл, аспирин), дасгал хөдөлгөөн, вирусийн халдвар зэрэг янз бүрийн өдөөгч хүчин зүйлтэй байж болно. Багтрааны гол шинж тэмдгүүд нь үе үе амьсгаа давчдах , ханиалгах, амьсгал гаргахад цээж хэржигнэх.
Дээрх шинж тэмдгүүд антигистамины эмэнд эсвэл харшил өдөөгчийг арилгах үед аяндаа намддаг. Оношийг батлахын тулд уушгины үйл ажиллагааны тест, харшлын сорил, цээжний рентген зураг шаардлагатай. Хурц багтралын үед эхний ээлжийн эмчилгээ нь ингаляцын бронходилаторыг (жишээлбэл, богино үйлчилгээтэй бетта-2 агонист) харин ингаляцын кортикостероидыг (жишээлбэл, ) архаг багртааг хянах зорилгоор хэрэглэнэ.
Өвчтөнд ингаляцын эмийг хэрхэн зөв хэрэглэх, мөн өвчний явц болон хүндрэлийг өөрөө хянах амьсгалын дээд хурдыг хэмжихийг заах шаардлагатай. Хүнд багтрааны сэдрэлт нь амь насанд аюул учруулж болзошгүй тул түргэн тусламж эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог.
Тархалт
- Манай улсын хөдөө орон нутгийн хүн амд тархалт 1.1 % (1999-2000 он)
- Улаанбаатар хот
- Тархалт 2.1% (1999-2000 он)
- Тархалт 15.6% (эрэгтэй 14.5%, эмэгтэй 16.6% С.Мөнхбаярлах 2010 он)
- Оношлогдсон астмын тархалт 4.7% (эрэгтэй 3%, эмэгтэй 6,8% С.Мөнхбаярлах 2010 он)
- Хар арьст өвчтөнүүдийн дунд цагаан арьст өвчтөнүүдийг бодвол өндөр тархацтай
- Тодорхойгүй шалтгааны улмаас сүүлийн 20 жилд өвчин илүү хурдацтай тархаж байгаа
Хүйс. Эхлэх наснаас хамаарна
- ♂ > ♀ өвчтөн <18нас
- ♀ > ♂ өвчтөн >18нас
Эхлэх нас
- Харшлын шалтгаант: Ихэвчлэн хүүхэд насанд
- Харшлын бус багтраа: 40- өөс дээш нас
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэл зүй
Оношилгоо
Эмчилгээ
Хяналт
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Эм
Будесонид (Budesonide)
Хамрын бэлдмэл › Хамарт хэсэг газарт хэрэглэх кортикостероид · Амьсгалын замын бөглөрөлт өвчний эм › Амьсгалаар хэрэглэх глюкокортикоид
Peak expiratory flow – Амьсгал гаргалтын дээд хурд
Тухайн насны бүлэгт илүү түгээмэл тохиолддог ч багтраа бүх насанд тохиолдож болно