Дэд гарчиг
Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
УАБӨ гэдэг нь үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины өвчин юм. Тамхи татах нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
УАБӨ нь ихэвчлэн амьсгал дамжуулах замын архаг халдвараар эхлээд эмфиземд шилжих бөгөөд, улмаар гуурсан хоолойг эргэшгүй бүтцийн өөрчлөлтөд оруулж, нарийсалд хүргэж альвеолд гипервентиляци үүсгэдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь амьсгалах талбайг багасгаснаар хүчилтөрөгчийн шингээлт, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгаж улмаар гипокси, гиперкапни үүсэхэд хүргэнэ.
Ихэнх өвчтөнүүд амьсгаадна, цэргүй хий ханиалгана гэж зовуурладаг. Хожуу үедээ, УАБӨ нь даамжирч амьсгаадах, зүрх дэлсэх, цианоз үүсэх зэрэг шинжүүд нь гүнзгийрдэг. Бодит үзлэг болон спирометрийн шинжилгээний хүчилсэн амьсгалын багтаамж, амьдралын багтаамжийн үзүүлэлтэд үндэслэж оношийг тогтооно. Бусад багажийн шинжилгээнүүд, тухайлбал рентген шинжилгээ нь өвчний үе шат, хүндрэлийг илрүүлэхэд туслах боловч онош батлахад ашиглахгүй. Цусны хийн шинжилгээ болон пульсоксиметрийн тусламжтайгаар өвчтөний хүчилтөрөгчийн хангамжийг хялбар илрүүлэх боломжтой. GOLD стандартын дагуу бүх УАБӨ-тэй өвчтөнүүдийн үе шатыг тогтоох шаардлагатай бөгөөд үе шатаас нь хамааран эмчилгээний сонголтыг хийхдээ голдуу богино болон урт хугацааны гуурсан хоолой тэлэх эмүүд, глюкокортикоидоос сонгоно. Хүнд үе шатанд буй хүчилтөрөгчийн хэрэгцээ бүхий өвчтөнүүдэд хөнгөвчлөх эмчилгээг санал болгодог. УАБӨ-ий хүндрэлд уушгины артерийн даралт ихсэх, амьсгалын дутагдал багтана. Хамгийн ноцтой хүндрэл амьсгалын цочмог дутагдал байна.
- УАБӨ гэдэг нь агаар дамжих жижиг гуурсан хоолойн бүтцийн өөрчлөлтийн улмаас агаарын урсгал хязгаарлагдаж амьсгалын замын шинж тэмдгүүд тогтвортой илэрдэг уушгины архаг өвчин юм.
- тодорхойлолт: Хоёр жил дараалан хамгийн багадаа гурван сар цэртэй ханиалгах.
- Архаг бронхит болон эмфизем гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагдана.
- Архаг бронхит: 2 жил дараалан нэг удаадаа дор хаяж 3 сарын турш цэртэй, хий ханиалгах шинж тэмдэг илэрсэн бол
- Эмфизем: Хийн солилцоо явуулах уушгины хялгасан судаснууд болон альвеолын хананд бүтцийн эргэшгүй өөрчлөлт үүссэнээр захын, төгсгөлийн гуурсан хоолойнууд тэлэгдэж агаарын хуримтлал үүсэх
- J44Уушгины архаг бөглөрөлт бусад өвчинOther chronic obstructive pulmonary disease
Тархвар зүй
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэл зүй
Оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага – World Health Organization