Дэд гарчиг
Энтекавир (Entecavir)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J05AF10
- Фармакологийн ангилал
- J05AF · Нуклеозид ба нуклеотидын урвуу транскриптазын дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- J05 · Системийн вирусын эсрэг эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- В гепатитын эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтад хэрэглэнэ.
- Өлөн үед хоолноос 2 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хэрэглэнэ.
- Эмийг зогсоосны дараа гепатит хүнд сэдэрч болзошгүй тул элэгний үзүүлэлтийг хэдэн сарын турш хянана.
- Эмчилгээний өмнө ХДХВ-ийн халдварыг шинжилнэ. ХДХВ хавсарсан бол дангаар хэрэглэхгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Креатинины клиренс 50 мл/мин-ээс бага үед тунг бууруулах эсвэл хэрэглэх зайг уртасгана.
- Диализын өдөр эмийг диализын дараа хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Тун тохируулах шаардлагагүй. Декомпенсацитай элэгний өвчтэй үед сүүн хүчлийн ацидозыг хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бөөрний үйл ажиллагаагаар тунг тохируулж, сүүн хүчлийн ацидоз болон гепатитын сэдрэлийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх мэдээлэл хязгаарлагдмал. Эмчилгээ шаардлагатай үед мэргэжлийн эмчийн үнэлгээгээр хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр ялгарах эсэх нь тодорхойгүй тул хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Викуре (Vikure)Ildong Pharmaceutical Co.,Ltd · Шахмал · 1 мгДэлгэрэнгүй
- Викюр (Vicure)Ildong Pharmaceutical Co.,Ltd · Бүрхүүлтэй шахмал · 0.5 мгЭМДДэлгэрэнгүй
- Энкавир (Encavir)Jeil Pharmaceutical Co.,Ltd · Шахмал · 0.5 мг, 1 мгДэлгэрэнгүй
- Энтекавир шахмал 0.5мг “ТОВА” (Entekavir shakhmal 0.5mg "TOVA")Towa Pharmaceutical Co., Ltd. · Шахмал · 0.5 мгДэлгэрэнгүй
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …