Дэд гарчиг
Эршиувэй Сунши Вань (Ershiwuwei Songshi Wan)
- Төрөл
- Уламжлалт анагаах ухааны эм
- Зөвхөн эмчийн жороор, эмчийн хяналтад хэрэглэнэ.
- Элэг болон цөсний өвчний үндсэн оношилгоо, вирусийн эсрэг эмчилгээ, хордлогын эмчилгээ болон элэгний хатуурлын хяналтыг орлохгүй.
- Найрлагад аристолохийн хүчил агуулж болзошгүй ургамал ордог тул бөөрийг хүнд гэмтээх эрсдэлтэй.
- Бөөрний шинжилгээг эмчилгээний өмнө болон явцад хийнэ. Шээс багасах, хавагнах, шээсэнд цус үзэгдэх эсвэл бөөрний үзүүлэлт муудвал эмийг шууд зогсооно.
- Олон төрлийн ургамал болон эрдэс агуулдаг тул харшил, хордлого болон бусад эмтэй харилцан нөлөөлөх эрсдэлийг эмч үнэлнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Эмчилгээний өмнө болон явцад шээсний ерөнхий шинжилгээ, креатинин болон бөөрний үйл ажиллагааг хянана.
- Бөөрний үйл ажиллагаа муудвал эмийг шууд зогсоож эмчид хандана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний өвчний шалтгаан болон хүндийн зэргийг эмч тогтоосны дараа зөвхөн хавсарсан эмчилгээ болгон хэрэглэнэ.
- Элэгний сорил, билирубин, цусны бүлэгнэлт болон биеийн байдлыг хянана.
- Шарлалт нэмэгдэх, хэвлийд шингэн хуримтлагдах, цус алдах эсвэл ухаан санаа өөрчлөгдвөл яаралтай эмчид хандана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд бөөрний гэмтэл болон олон эмийн харилцан нөлөөллийн эрсдэл өндөр тул онцгой болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөр, элэгний үйл ажиллагаа болон хэрэглэж буй бүх эмийг эмчилгээний өмнө үнэлнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Хөхүүл үед аюулгүй байдал тогтоогдоогүй бөгөөд нярайд хор нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.