Дэд гарчиг
Гадотерийн хүчил (Gadoteric acid)
- ATC код
- V08CA02
- Фармакологийн ангилал
- V08CA · Парасоронзон тодосгогч бодис
- Эмчилгээний бүлэг
- V08 · Тодосгогч бодис
- Гадотерын хүчил нь соронзон резонансын шинжилгээнд судсаар хэрэглэдэг тодосгогч бодис. Зөвхөн шинжилгээний зорилгоор эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
- Ховор боловч хүнд харшлын урвал үүсч болно. Тууралт, нүүр хоолой хавагнах, амьсгал давчдах, даралт унах үед яаралтай тусламж үзүүлнэ.
- Гадолиниум бие махбодод, тэр дундаа тархинд бага хэмжээгээр хуримтлагдаж болзошгүй тул шаардлагатай хамгийн бага тунг хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний хүнд дутагдалтай үед нефроген системийн фиброз үүсэх эрсдэлтэй тул зайлшгүй биш бол хэрэглэхгүй.
- Хэрэглэхийн өмнө бөөрний үйл ажиллагааг үнэлж, шаардлагатай хамгийн бага тунг сонгоно.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тунг тусгайлан тохируулах шаардлагагүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд бөөрний үйл ажиллагаа буурсан байж болзошгүй тул хэрэглэхийн өмнө бөөрний үйл ажиллагааг шалгана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Зөвхөн зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ. Гадолиниум ихэсээр дамждаг.
- Хөхүүл үед: Бага хэмжээгээр хөхний сүүгээр ялгарна. Эмчийн үнэлгээгээр хэрэглэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …