Дэд гарчиг
Окскарбазепин (Oxcarbazepine)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- N03AF02
- Фармакологийн ангилал
- N03AF · Карбоксамидын уламжлал
- Эмчилгээний бүлэг
- N03 · Эпилепсийн эсрэг эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Цусан дахь натри буурч болно. Эрсдэлтэй хүн болон натри бууруулах эм хэрэглэж байгаа үед натрийг тогтмол хянана.
- Арьсны хүнд урвал, ангиоэдем болон хам шинж илэрч болно. харшилтай хүмүүсийн заримд давхар харшил илэрдэг.
- хамгаалах дааврын эмийн үр нөлөөг бууруулж болно. Нэмэлт найдвартай арга хэрэглэнэ.
- Цусны эс, элэгний үйл ажиллагаа, сэтгэл санаа болон амиа хорлох бодлыг хянана.
- Эмийг гэнэт зогсоохгүй, тунг аажим бууруулна.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Креатинины клиренс 30 мл/мин-ээс бага үед эхлэх тунг 50 хувиар бууруулж, тунг долоо хоногоос багагүй зайтай нэмэгдүүлнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагааны хөнгөн, дунд өөрчлөлтөд тун тохируулах шаардлагагүй.
- Элэгний хүнд дутагдлын мэдээлэл хязгаарлагдмал тул болгоомжтой хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж болно. Бөөрний үйл ажиллагаа, цусан дахь натри, нойрмоглох болон уналтыг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Эмчилгээг гэнэт зогсоохгүй. Эмчилгээний үр ашиг нь боломжит эрсдэлээс илүү үед хамгийн бага үр дүнтэй тунгаар хэрэглэж, хэрэглэнэ.
- Жирэмсэн үед цусан дахь идэвхтэй метаболитын түвшин буурч болдог тул таталтын хяналт болон эмийн түвшинг хянана.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Хөхүүлэх эсвэл эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
DRESS
Drug reaction with eosinophilia and systemic symptoms – Эозинофили ба системийн шинж тэмдэг бүхий эмийн урвал
Эм
Карбамазепин (Carbamazepine)
Эпилепсийн эсрэг эм › Карбоксамидын уламжлал
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Амиа хорлох (Suicide and suicidal thoughts)
Амиа хорлох гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Зориуд амиа бүрмөсөн хорлох үйлдлийг суицид, амиа хорлох оролдлого хийх тохиолдлыг парасуицид хэмээн тодорхойлдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Фолийн хүчил (Folic acid)
Цус багадалтын эсрэг эм › Фолийн хүчил ба түүний уламжлал
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …