Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.