Дэд гарчиг
Аварин (Avarin)
Mega Lifesciences Public Company Limited
- Эмийн хэлбэр
- Зөөлөн капсул
- Олон улсын нэршил
- Симетикон + алверин (Simeticone + alverine)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
300 мг + 60 мг · 30 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Гэдэс цочрох хам шинж ба ходоодны шархлаа, хэвлийн хямрал (гэдэс дүүрэх, цанхайх, хатгуулах) бүхий ходоод гэдэсний эмгэгүүдийн шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Бүтээгдэхүүний найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг
- Гэдэсний бөглөрөл, саажилттай түгжрэл бүхий өвчтөн
Гэдэс цочролын хам шинж (Irritable bowel syndrome)
Энэ эмгэгийн үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөдөлгөөн, дотоод эрхтнүүдийн хэт мэдрэгшил, ходоод гэдэсний нэвчимтгий байдал өөрчлөгдсөнөөс үүсдэг гэж үздэг. Өвчтөнүүдэд өтгөний давтамж, хэлбэр эсвэл харагдах байдлын өөрчлөлттэй холбоотойгоор хэвлийн байнгын өвдөлт илэрдэг. Гэдэс цочролын хам шинж нь Ромын IV шалгуурт суурилсан эмнэлзүйн онош бөгөөд бусад оношуудыг үгүйсгэдэг.
Ходоодны шархлаа өвчин (Peptic ulcer disease)
Ходоод эсвэл дээд гэдэсний салст бүрхэвч, улмаар салстын доод давхарга, булчин давхаргыг хамарсан, ≥5 мм хэмжээтэй эдийн гэмтлийг шархлаа гэнэ. <5 мм хэмжээтэй бол шалбархай /erosion/ гэнэ.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …