Меланома (Melanoma)
Меланома нь меланоцит буюу биед меланин үйлдвэрлэдэг эсүүдээс үүсдэг хорт хавдар бөгөөд ихэвчлэн эпидермисийн суурь давхаргын меланоцитээс үүсдэг боловч бусад хэсэгт байрлах меланоцитээс ч үүсч болно. Арьсны хорт хавдрын улмаас нас барах хамгийн нийтлэг шалтгаан юм.
Меланома ихэвчлэн их бие эсвэл хөлөнд арьснаас үүсдэг боловч заримдаа салстын гадаргуу болон нүдний судаслаг бүрхүүл (uvea)-ээс ч мөн үүсч болно. Нас ахих тусам тохиолдох магадлал нэмэгддэг
Эрсдэлт хүчин зүйлүүдэд хэт ягаан туяаны цацраг (ялангуяа цайвар арьстай хүмүүст), диспластик мэнгэ, гэр бүлийн гишүүнд меланомын түүх, дархлал дарангуйлагдсан байдал зэрэг орно.
Бусад арьсны хорт хавдруудаас ялгаатай нь меланома эрт үеэс метастаз үүсгэдэг нь зарим талаар босоо ургалтын хэв маягтай (хөндлөн ургалтаас ялгаатай) холбоотой байдаг. Меланома сэжиглэх эмнэлзүйн онцлог шинжүүдэд асимметри, ирмэгийн жигд бус байдал, өнгөний олон янз байдал, диаметр >6 мм, мөн хэмжээ, хэлбэр болон/эсвэл өнгө тодорхой хугацааны явцад өөрчлөгдсөн зэрэг (ABCDE шалгуур үзүүлэлтүүд) багтана.
- Нас ахих тусам эрсдэл нэмэгддэг
- Хүйс = ойролцоо байдаг.
Ази тивд харьцангуй ховор тохиолддог боловч өвчтөнүүд ихэвчлэн өвчний хожуу шатанд оношлогддог.
- Жишээлбэл, 2020 онд БНХАУ-д меланомын 7,714 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
- Ази хүмүүсийн дунд меланомын хамгийн түгээмэл дэд хэлбэр нь акрал лентигиноз меланома (ALM) бөгөөд энэ нь гарын алга, хөлийн ул, хумсны доорх хэсэгт илэрдэг. ALM нь бусад меланомын дэд хэлбэрүүдээс илүү түргэн явцтай байдаг.
Арьсны хорт хавдрын улмаас нас барах хамгийн нийтлэг шалтгаан (АНУ-д). Дараах бүлгийн хүмүүст тохиолдох магадлал өндөртэй:
- Испани гаралгүй цагаан арьстай хүмүүс
- Эрэгтэйчүүд
- 75-аас дээш насныхан
- C43.0Уруулын хорт меланомMalignant melanoma of lip
- C43.1Зовхи ба нүдний булангийн хорт меланомMalignant melanoma of eyelid, including canthus
- C43.2Чих ба сонсголын гадна сувгийн хорт меланомMalignant melanoma of ear and external auricular canal
- C43.3Нүүрний бусад ба тодорхойгүй хэсгийн хорт меланомMalignant melanoma of other and unspecified parts of face
- C43.4Хуйх ба хүзүүний хорт меланомMalignant melanoma of scalp and neck
- C43.5Их биеийн хорт меланомMalignant melanoma of trunk
- C43.6
Эрсдэлт хүчин зүйлс
Эмнэлзүй
Ангилал
Оношилгоо
→ Үе шатыг тодорхойлох
Ялган оношилгоо
Эмгэг судлал
Эмчилгээ
Хяналт
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Хүндрэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …