Умайн гадуурх жирэмслэлт (Ectopic pregnancy)
Өндгөвчнөөс гадагшилж -т эр бэлгийн эс-тэй нийлж үр тогтох ба үр тогтсон эс ойролцоогоор 6 хоногийн дараа умай-д орж аль нэг хананд бэхлэгдэж эхлэснээр ургийн хөгжил явагдах боломж бүрддэг. Умайн гадуурх жирэмслэлт (УГЖ) нь физиологийн бус байршилд үр тогтсон эс бэхлэгдсэн жирэмслэлт юм. Умайн гадуурх жирэмслэлт нийт тохиолдлын 99%-д умайн гуурс-т үүсдэг ба үүний шалтгаан нь өгсөх хэлбэрийн бэлгийн замын халдвар , өмнө нь хийгдэж байсан мэс ажилбар болон бусад шалтгааны улмаас умайн гуурст наалдац үүсч нарийсаж бөглөрснөөр үр тогтсон эс цааш умай руу дамжиж чаддаггүйтэй холбоотой байдаг. Мөн түүнчлэн ховор тохиолдолд хэвлийн хөндий болон өндгөвчинд ч жирэмслэлт үүсэх нь бий.
Эмнэлзүйд сарын тэмдэг алдагдаж, хэвлийн доод хэсэгт буюу аль нэг талдаа өвдөлт үүсэх нь ажиглагддаг. Ийнхүү өвдөлт үүсэх нь умайн гуурсны хана тэлэгдэж цочирох эсхүл хэвлийн хөндийд цус алдсаны улмаас хэвлийн хөндийн хана цочирсонтой холбоотой байна . Иймд жирэмсэн байх боломжтой хүмүүст (ялангуяа жирэмсний идэвхтэй насныханд) хэвлийн өвдөлт байгаа тохиолдолд үргэлж УГЖ сэжиглэн жирэмсний тест хийж үзэх хэрэгтэй. Үүнээс гадна үтрээний сонографи шинжилгээ хамгийн чухал оношлогооны хэрэгсэл болдог.
Эмчилгээний хувьд эмийн () болон мэс заслын арга (ихэнх тохиолдолд) гэж хоёр арга байна. Үүсгэвэр жижиг (умайн гаднах жирэмсний үүсгэвэр 3.5 см бага) үед эмээр шимэгдүүлж болдог. Эмэнд үр дүнгүй тохиолдолд мэс заслын аргаар үүсгэврийг шувтарч эсвэл тайрч (аль болох умайн гуурсыг хадгалахыг хичээх) авна.
- Умайн гадуурх жирэмслэлт (УГЖ) нь физиологийн бус байршилд үр тогтсон өндгөн эс буюу цигот бэхлэгдсэн жирэмслэлт юм.
- Ectopic (Грек: ektos - гадна; topos - байршил, Eng.: ectopic) - физиологийн бус байршилд тодорхойлогдох гэсэн утгатай.
- Умайн гадуурх жирэмслэлтэд нь умайн хөндийгөөс гаднах бүх байршилд үүссэн жирэмслэлт багтана.
- O00Умайн гаднах жирэмсэнEctopic pregnancy
- O08.0Үр хөндөлт, умайн гаднах жирэмсэн ба цулцан хураатай холбоотой бэлгийн замын ба аарцгийн эрхтэний халдварGenital tract and pelvic infection following abortion and ectopic and molar pregnancy
- O08.1Үр хөндөлт, умайн гаднах жирэмсэн ба цулцан хураатай холбоотой удаан хугацааны буюу хэт их цус алдалтDelayed or excessive haemorrhage following abortion and ectopic and molar pregnancy
- O08.2Үр хөндөлт, умайн гаднах жирэмсэн ба цулцан хураатай холбоотой эмболиEmbolism following abortion and ectopic and molar pregnancy
- O08.3Үр хөндөлт, умайн гаднах жирэмсэн ба цулцан хураатай холбоотой шокShock following abortion and ectopic and molar pregnancy
- O08.4Үр хөндөлт, умайн гаднах жирэмсэн ба цулцан хураатай холбоотой бөөрний дутмагшилRenal failure following abortion and ectopic and molar pregnancy
Тархвар зүй
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношлогоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм бэлгийн эс
Oocytus (эм бэлгийн эс, өндгөн эс) - Эмэгтэйн өндгөвчид боловсордог үржлийн эс бөгөөд эр бэлгийн эстэй нийлж үр тогтооно.
Умайн гуурс
Өндгөвч болон умайг холбодог хоолой хэлбэрийн бүтэц. Өөр нэршил: умайн гуурсан хоолой, үр дамжуулах хоолой, фаллопийн хоолой. Lat.: Tuba uterina, Eng.: fallopian tube, uterine tube
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.