Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ. Элэгний хатуурал нь ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, архины бус шалтгаант элэгний өөхжилт, хепатит С зэргээс үүдэлтэй элэгний архаг өвчин юм.
Бусад шалтгаанд нь анхдагч цөсөн цирроз, гемохроматоз зэрэг үрэвсэлт болон бодисын солилцооны өвчнүүд ордог. Элэгний хатуурал нь элэгний паренхимийн үхжил ба суурь шалтгааны эсрэг үрэвслийн хариу урвалаар тодорхойлогддог. Удаа дараагийн элэгний төлжилтийн механизмууд нь фиброз болон хэвийн бус эдийн бүтцийг бий болгож, элэгний үйл ажиллагааг алдагдуулдаг.
Өвчтөнүүдэд асцит, хепатоспленомегали болон шарлалт, арьсны телеангиэктази, алганы улайлт зэрэг элэгний хатуурлын арьсны илрэлүүд илэрч болно. Эрэгтэйчүүдэд мөн эмших шинж тэмдгүүд илэрч болно . Хүнд тохиолдлуудад, хорт метаболит хуримтлагдах эсвэл бусад эрхтнүүдийг хамарснаас болж элэгний энцефалопати, элэг бөөрний хам шинж зэрэг хүндрэлүүд илэрдэг.
Лабораторийн шинжилгээгээр элэгний эсийн гэмтэл ба элэгний нийлэгжүүлэх үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэвлийн хэт авиан шинжилгээнд ихэвчлэн нэг төрлийн бус, жижгэрсэн зангилаа бүхий элэгний паренхим тодорхойлогддог.
Биопси нь оношийг батлах шинжилгээ бөгөөд бусад оношилгооны аргуудын үр дүн тодорхойгүй тохиолдолд л хийгддэг. Эмчилгээ нь үндсэн өвчнийг эмчлэх , хангалттай шим тэжээл хэрэглэх, хүндрэлийг эмчлэх зэргээс бүрдэнэ. Ээнэгшилгүй элэгний хатуурлын үед шинж тэмдгийг арилгах эсвэл элэг шилжүүлэн суулгах боломжтой болтол нь интервенцийн аргуудыг хэрэглэж болно.
- Тархалт: АНУ-ын насанд хүрэгчдэд ойролцоогоор 0.27%
- Хүйс: ♂ > ♀
- Нас баралт
- АНУ-ын нийт нас баралтын 1-2%
- Ихэнх нас баралт нь амьдралын таваас зургаа дахь арван жилд тохиолддог.
- Монгол улсад
- Элэгний цирроз 10 000 хүн амд эмэгтэй хүн амд 2010 онд 52.3 байсан бол 2019 онд 78.8 буюу 26.5-аар нэмэгдсэн байна.
- Насны ангиллаар харахад 45-65 насны нийт хүн амд 2010 онд 161.5 байсан бол 2019 онд 225.6 буюу 64.1-ээр нэмэгдсэн байна. Хоол боловсруулах тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 2009 онд нийт нас баралтын 8.5 хувийг эзэлж байсан бол 2019 онд 1173 тохиолдол буюу 6.8 хувийг эзэлж байна.
- 2019 оны байдлаар хоол боловсруулах тогтолцооны шалтгаант нас баралтын 55 хувийг элэгний циррозын шалтгаант нас баралт эзэлж байна.
- Хоол боловсруулах тогтолцооны өвчний дотор элэгний өвчин 2019 оны байдлаар 11.8 хувийг эзэлж, 2010 онтой харьцуулахад 2.7-оор буурсан байна. 2010 оны байдлаар 10000 хүн амд элэгний өвчин эрэгтэй хүн амд 118, эмэгтэй хүн амд 137 байсан бол 2019 онд эрэгтэй хүн амд 189, эмэгтэй хүн амд 245 болж нэмэгдсэн байна.
- Улсын хэмжээнд 2019 онд элэгний архаг гепатит өвчин элэгний нийт өвчлөлд хамгийн их хувийг эзэлж 43.0 хувь, элэгний хатуурал 32.4 хувийг эзэлж байна.
- K74.0Элэгний фиброзHepatic fibrosis
- K74.1Элэгний склерозHepatic sclerosis
- K74.2Элэгний склерозтой хавсарсан элэгний фиброзHepatic fibrosis with hepatic sclerosis
- K74.3Анхдагч цөсөн циррозPrimary biliary cirrhosis
- K74.4Хоёрдогч цөсөн циррозSecondary biliary cirrhosis
- K74.5Цөсөн цирроз, тодорхойгүйBiliary cirrhosis, unspecified
- K74.6Элэгний бусад ба тодорхойгүй циррозOther and unspecified cirrhosis of liver
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Эмчилгээ
Эмгэг судлал
Хүндрэл
Ээнэгшил алдсан элэгний хатуурал
Циррозын уушигны хүндрэлүүд
Тусгай бүлгийн өвчтөнүүд
Хяналт ба үнэлгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.