Дэд гарчиг
Глимепирид импакт (Glimepirid impakt)
Sanofi S.R.L
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Глимепирид (Glimepiride)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Чихрийн шижингийн эсрэг эм
Насанд хүрэгсдэд зориулсан бэлдмэл
- Глимепирид Денк 2 нь ууж хэрэглэдэг, чихрийн шижингийн эсрэг, сульфонилмочевины уламжлалын цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл.
- Хоолны дэглэм, биеийн хүчний дасгал, жингийн бууралт зэрэг нь дангаараа хангалттай үр нөлөөгүй байгаа чихрийн шижингийн зарим хэлбэрийн (2 хэлбэрийн чихрийн шижин) эмчилгээнд хэрэглэнэ.
- Тэмдэглэл: Чихрийн шижингийн эмчилгээний үндэс нь эмчийн зөвлөсөн хоолны дэглэм байдаг бөгөөд түүнийг нарийн баримтлах шаардлагатай.
- Өвчтөн Глимепирид Денк 2 бэлдмэлийг хэрэглэж байгаа үедээ хоолны дэглэмийн зааврыг нарийн баримтлах бөгөөд учир нь уг эмийн эмчилгээ нь хоолны дэглэмийг нөхөж чадахгүй.
- Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрвэл Глимепирид импактыг ууж болохгүй ба эмчдээ мэдэгдээрэй
- Та глимепирид эсвэл бусад сульфонилмочевины бэлдмэлүүдэд ( зэрэг цусан дах сахарын хэмжээг бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд) эсвэл (сульфаметоксазол зэрэг бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд) улбар шар - шар будагчид S (E 110) эсвэл энэ эмийн бэлдмэлийн найрлагад агуулагдах аль нэг туслах бодист харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан)
- Та 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй
- Та чихрийн шижингийн шалтгаант кетоацидозтой (чихрийн шижингийн хүнд хэлбэрийн бодисын солилцооны эмгэг, цус хүчилших, дараах зарим шинж тэмдэг илэрч болно: ядрах /тамирдах, дотор муухайрах, шээсний давтамж олшрох, булчинд хөшингө үүсэх)
- Таны цусан дах сахарын хэмжээ хэт ихсэхтэй холбоотойгоор ухаан алдах (чихрийн шижингийн оврого)
- Та бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй
- Та элэгний хүнд хэлбэрийн өвчтэй
- Дээрх тохиолдлуудад энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хэрэв энэ мэдээлэл Танд хамаарах эсэхэд эргэлзэж байвал глимепирид импактын хэрэглэхээс өмнө эмчтэй эсвэл эм зүйчтэй ярилцаарай.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Эм
Глибенкламид (Glibenclamide)
Чихрийн шижинд хэрэглэх эм › Сульфонилмочевины уламжлал
Эм
Сульфаниламид (Sulfanilamide)
Арьсанд хэрэглэх антибиотик ба халдварын эсрэг эм › Хэсэг газарт хэрэглэх сульфонамид
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.