Дэд гарчиг
Метрид (Metrid)
Otsuka Pharmaceutical India Pvt. Ltd
- Эмийн хэлбэр
- Тарилгын шингэн
- Олон улсын нэршил
- Метронидазол (Metronidazole)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
0.5%-100 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Метрид нь дээд зэргийн тарилгын метронидазол агуулсан изотоник бэлдмэл ба энэхүү бэлдмэлд мэдрэг амь насанд аюултай халдварын үед венийн судсанд тарьж хэрэглэнэ.
- Ялангуяа ууж хэрэглэх боломжгүй мөн цусны сийвэн дэх концентрацийг хурдан ба найдвартай барих шаардлагатай өвчтөнд тохиромжтой.
- Метрид-ийг дараах тохиолдолд хэрэглэнэ.
- Bacteroides fragilis болон Fusobacteria, Eubacteria мөн Анаэроб коккууд зэрэг бактероидуудын бусад омгуудын шалтгаант халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- Хэвлийн хөндийн халдварууд – мухар олгойн үрэвсэл, холецистит, перитонит, элэгний буглаа мөн мэс заслын дараах шархны халдварууд.
- Эмэгтэйчүүд ба эх барихын халдварууд – өндгөвчний буглаа, аарцагны целлюлит, аарцагны перитонит.
- Амьсгалын замын халдварууд – уушигны үхжил, эмпием, уушигний буглаа.
- Төв мэдрэлийн тогтолцооны халдварууд – менингит, тархины буглаа.
- Бусад халдварууд – септицеми, хийт үхжил, остеомиелит.
- Мэс заслын дараах анаэроб бичил биетний халдвараас урьдчилан сэргийлэх
- Элэгний амёбын буглаа болон гэдэсний цахилгаан үхжилт ба хортой тохиолдлын эмчилгээнд хэрэглэнэ.
- ТУГНАЛТ
- Насанд хүрэгсэд ба 12-оос дээш настай хүүхдэд:
- 500мг (100мл) бэлдмэлийг нэг минутад 5мл хурдтайгаар 20 орчим минутын хугацаанд 8 цагийн давтамжтайгаар судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
- 12-оос доош настай хүүхдэд:
- Эмнэлзүйн ба бактериологийн үнэлгээнээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тодорхойлж болно. Хүүхдийн биеийн жинд үндэслэн дуслаар хэрэглэх шингэний эзэлхүүнийг биеийн жингийн нэг кг тутам 7.5мг байхаар тооцно. Дуслын хурд болон давтамж нь насанд хүрэгсэдтэй ижил байна: 8 цагийн давтамжтайгаар нэг минутад 5мл хурдтайгаар 20 орчим минутын турш хэрэглэнэ. Боломжтой болмогц ууж хэрэглэх аргаар хэрэглэх хэрэгтэй (200-400мг тунгаар өдөрт 3 удаа).
- Метронидазол, бусад нитроимидазолын уламжлалын бэлдмэлүүд болон найрлага дах нэгдэлд хэт мэдрэг, жирэмсэн, хөхүүл үе, төв мэдрэлийн тогтолцооны органик гэмтэл (эпилепси), цусны өвчин (өгүүлэмжтэй), элэгний дутагдал (их тунгаар хэрэглэх үед).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Мухар олгойн цочмог үрэвсэл (Appendicitis)
Мухар олгойн цочмог үрэвсэл гэдэг нь мухар олгойн хөндий бөглөрсний улмаас үүсдэг мухар олгойн үрэвсэл юм. Энэ нь хүүхэд, насанд хүрэгчдэд тохиолдох яаралтай мэс заслын эмчилгээ шаардагддаг хэвлийн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.