Дэд гарчиг
Ризин (Rizine)
Daewon Pharm Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Цетиризин (Cetirizine)
Тун ба савлагаа
10 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 180 төг
- ЭМД хөнгөлөлт
- 90 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 90 төг
- Улирлын болон жилийн турш үргэлжилдэг харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, шалтгаан нь тодорхойгүй архаг явцтай чонон хөрвөс, арьсны загатнаа зэрэгт хэрэглэнэ.
- Арьсны үрэвсэл болон намарсын (экзем) үед гадуур хэрэглэхэд зориулсан (шахмалыг хязгаарлана) хамт хэрэглэнэ.
- Цетиризинд болон гидроксизины буюу эсвэл пиперазины уламжлалын бэлдмэлд хэт мэдрэгшилтай, хэт мэдрэгшлын урвалтай холбоотой шинж илэрсэн байсан өгүүлэмжтэй өвчтөн
- Бөөрний дутагдалтай өвчтөн (креатинины клиренс 10мл/мин-с бага)
- Жирэмсэн болон жирэмсэн болох боломжтой эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд
- 6-аас доош насны хүүхэд
- Галактоз зохидоггүй хүмүүс, Лапп лактазын дутагдалтай буюу эсвэл -галактозын шингээлтийн алдагдал зэрэг удамшлын эмгэгтэй хүмүүс. Учир нь уг бэлдмэл лактоз агуулдаг. (лактоз агуулсан бэлдмэлийг хязгаарлана)
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөнө.
- Бөөрний эмгэгтэй өвчтөн (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно.)
- Элэгний эмгэгтэй өвчтөн (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно)
- Өндөр настай хүмүүс (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно). Уг бэлдмэл нь үндсэндээ бөөрөөр ялгардаг учир бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй настай хүмүүст бага тунгаар болгоомжтой хэрэглэж эхэлнэ. Учир нь бэлдмэлийн цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болох ба хэрэв гаж нөлөө илэрвэл бэлдмэлийн тунг багасгах буюу эсвэл хэрэглэхээ зогсоон тохирсон арга хэмжээ авна.
- Эпилеспитэй өвчтөн буюу эсвэл уналт таталт илрэх эрсдэлтэй өвчтөн
- Нугасны гэмтэл болон түрүү булчирхайн томрол зэрэг ямар нэгэн өртөмхий хүчин зүйл бүхий өвчтөн. Учир нь уг бэлдмэл шээс баригдаж саатах эрсдлийг ихэсгэдэг.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эм
Гидрокортизон (Hydrocortisone)
Системийн кортикостероид › Глюкокортикоид
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.